УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар УИХ-ын БӨХХААБХ-ны өргөн мэдүүлсэн агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
О.Баасанхүү: Агаарын бохирдлыг хэзээ бууруулж чадах вэ. Утаа бууруулахын тулд утаагүй зуух олноор тараасан ч үр дүнд хүрээгүй. Гэвч одоо дахин Монголдоо үйлдвэрлэсэн утаагүй зуух тараана гээд байх юм. Ийм зуухны хэрэг байхгүй гэж бодож байна. Утаанаас болж иргэд, эхчүүд хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч байна. ураг өсөлтгүй болох эмгэг түгээмэл байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар энэ тогтоолд ямар заалт оруулсан бэ?
Л.ЭЛДЭВ-ОЧИР: УТААГ БУУРУУЛАХЫН ТУЛД УТААГҮЙ ЗУУХ ТАРААХААС АРГАГҮЙ БОЛЖ БАЙНА
Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир: Утаагүй болгоно гэж хугацаа амлахад хэцүү болсныг олонх гишүүд ойлгож байгаа байх аа. 200 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн. Энэ ьн 2010-2016 онд зарцуулсан мөнгөн дүн. Санг дахин сэргээж байгуулах тухай ярьж байна. Утаагүй зуухыг сонголт хийгээд тарааж байгаа. утааны 80 хувийг гэр хороолол гаргаж байгаа учир ойрын зорилт болгож, утаагүй зуух тараахаас аргагүй болж байна. Санд 2018 онд 30 тэрбум төгрөг төсөвлөсөн ч энэ онд хэрэгжүүлэх боломжгүй.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Бид сүүлийн сард утааг бууруулах талаар эрчимтэй ярьж байна. 2016 онд Ж.Эрдэнэбат сайдын үед агаарын орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлагдсан, ажиллаж байна. Сүүлийн үед утаагаар улс төр хийх болсон.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Утааны үндсэн суурь нь түүхий нүүрс. Тэгэхээр шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх нь эн тэргүүний асуудал. Сүүлийн жилүүдэд үр зулбах, хүүхдийн жин дутуу төрөх нөхцөлийг утаа бүрдүүлж байгаа нь үнэн. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах талаар эрчимтэй ажиллах цаг болсон.
О.Баасанхүү: Утаагүй зуухыг ямар компани оруулж ирэх гэж байгаа юм. Та нар туршиж үзсэн юм уу. Хэн нь шахаад байгаа юм, тэрийг ил тод хэл.
Н.Цэрэнбат: Нэгдүгээрт, зорилтот бүлгүүдэд зуух тараана. Утааг бууруул гэчихээд дараа нь өөр юм яриад байх юм. Сонгон шалгаруулалт, хяналт нь ил тод явна. Үр дүн хариуцлагаа хүлээдэг энэ зарчим руу явна гэв.
Б.ДЭЛГЭРСАЙХАН: ДАХИН УТААГҮЙ ЗУУХ, БОЛОВСРУУЛСАН ТҮЛШ ХЭРЭГЛЭНЭ ГЭХ НЬ БУРУУ. ИНГЭВЭЛ УТАА БУУРАХГҮЙ
Б.Дэлгэрсайхан: Агаарын бохирдлыг бууруулахын тулд 2012-2016 онд маш их мөнгө зарцуулсан. Энэ төсөв юунд зарцуулагдсаныг эхлээд яръя. Өнөөдөр бид бас 200 тэрбум төгрөг зарцуулж, утаагүй зуух, боловсруулсан түлшээ тараах тухай жижиг сажиг зүйлээ яриад эхэллээ. Түүний оронд дагуул хот байгуулах том асуудалдаа ормоор байна. Хөдөө орон нутагт орон сууц барихгүй болохоор хүмүүс тохитой амьдрал хөөж хот руу нүүж ирнэ. Мөн хийгээр шийдэж болдоггүй юм уу. Хийн хэрэглээнд хүмүүсийг сургах нь илүү үр ашигтай биш үү. Бид нар энэ мөнгийг дахин юунд хэрэглэсэн бэ гэж амаа асуулгана.
Л.Элдэв-Очир: 2011-2016 онд 139 тэрбум төгрөг захиран зарцуулсан. Гүйцэтгэлийг энэ үед Засаг барьж байсан хүмүүс л хариуцах ёстой. Сүүлийн хоёр жил тутамд утаанд тус бүр таван тэрбум төгрөг зарцуулсан.
Н.Цэрэнбат: Асуудлыг томоор нь шийдье гэхээр хөрөнгө санхүүгийн асуудал байна. нэн ялангуяа дэд бүтцийн томоохон шийдлүүдийг хийх учир хугацаа хэрэгтэй байна. Улаанбаатар хот болон орон нутагт ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Орон сууцанд орох тухай 250 мянган иргэний хүсэлтийн 13 мянга нь одоогийн банкны шалгуурыг хангаж байна. Энэ талаар Ажлын хэсэг ажиллаж байна.
Х.БУЛГАНТУЯА: БЭЛЭН БАЙГАА ОРОН СУУЦУУДЫН 5-ХАН ХУВЬ НЬ 1.5 САЯ ТӨГРӨГӨӨС ДООШ ҮНЭТЭЙ
Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Улаанбаатар хотын 352 мянган өрхийн 42 хувь нь орон сууцанд амьдардаг. Иргэдийн олонх нь 1.5 сая төгрөгөөс доош үнэтэй байр авах хүсэлтэй байдаг. Одоо бэлэн байгаа орон сууцуудын 5-хан хувь нь 1.5 сая төгрөгөөс доош үнэтэй орон сууц байна. 100 мянган өрх гэр хороололдоо амьдрах хүсэлтэй байгаа. Ипотекийн зээлийн 18.1 хувь нь орон нутагт олгогдсон.
Н.Цэрэнбат: Хийг хэрэглэх талаар судалгаа хийсэн. Хийгээ бид нар имдпортоор авна. Хийг оруулж ирэхэд дэд бүтэц хэрэгтэй, өртөг өснө. Бид эхний удаад өртөг багатайгаар утааг бууруулах аргыг сонгож байна.
Б.Дэлгэрсайхан: Өртөг багатай шийдэл бол өртөг багатай л байна шүү дээ. Утаа байдгаараа л байна гэсэн үг. Уудам газар нутагтай байхад дагуул хот байгуулж, хотоос гаргах талаар далайцтай ажиллах хэрэгтэй.
Н.Цэрэнбат: Шинэ нисэх буудлын орчимд дагуул хот байгуулах тооцоо судалгаа хийж байгаа.