Дуучин С.Гантогоо бүжигчдээ хайж байна

Сэтгүүлч А.Наранцацрал

2018-01-12 09:25 GMT+8

“Монгол Контент” ХХК-ийн дуучин С.Гантогоо өөрийн бие даасан уран бүтээлдээ ханцуй шамлан ороод байна.

Тэрбээр цаашдын уран бүтээл, клип, тоглолтдоо тогтмол хамтран ажиллах бүжигчдээ хайж эхэлжээ. Тиймээс авьяаслаг, эрч хүчтэй, өөрсдийгөө хөгжүүлэх чин эрмэлзэлтэй залуусын дунд сонгон шалгаруулалт зарлаад байна.

С.Гантогоогийн бүжиг дэглээчээр “Aim4r” production-ий захирал, бүжигчин Э.Батзориг ажиллаж, бүжигчдийг сонгох юм.

Шалгаруулалт 2018 оны нэгдүгээр сарын 17-ны лхагва гарагт 11:00 цагт Макс Молл дэлгүүрийн 5-н давхарт байрладаг “Aim4r” production-ы байранд болно.  

Сонгон шалгаруулалтад оролцоход бүртгэлийн хураамж төлөхгүй. Авьяаслаг залуусыг урьж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагат манай улс элсэн орох саналыг Та дэмжих үү?
Нийт 1443 санал өгсөн байна.

Дээшээ