Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Монголбанкны Судалгаа, Статистикийн газрын захирал Д.Ган-Очиртой ярилцлаа.
-УИХ-аар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, батлах үйл явц сүүлийн шатандаа ороод байна. Энэ удаагийн төв банкны тухай хуулийн өөрчлөлтөөр Монголбанк чухам ямар өөрчлөлт, шинэчлэлтийг зорьж байна вэ?
-Төв банкны тухай хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа нь төв банкийг олон улсын төв банкны жишигт нийцүүлэх. Тэр хүрээндээ дотоод үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөө боловсруулаад, хэрэгжүүлж байгаа.
Хөрөнгө оруулагчдын Монгол Улсыг харах өнцөг эерэг тал руугаа өөрчлөгдөхөд нөлөөлөх боломжтой.
Яг үүнтэй адилхан, том зургаараа төв банкны үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн зохицуулалт буюу төв банкны тухай хуулийг өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэхийг зорьж байгаа юм. Хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэгтээ шилжсэн. Эцсийн хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураагдаад, батлагдах байх.
-Томоохон төслүүдэд санхүүжилт татах шаардлага их бий. Төв банкны тухай хуулийг шинэчилснээр манай улс гадаад зах зээлээс санхүүжилт татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх үү?
-Том зургаар нь харвал мэдээж эерэгээр нөлөөлнө. Төв банкны тухай хуулийн өөрчлөлт нэгдүгээрт, төв банкны үндсэн зорилтыг тодорхой болгоно. Хоёрдугаарт, төв банкны шийдвэр гаргалтыг хамтын шийдвэрт суурилна. Гуравдугаарт төв банкны бие даасан, хараат бус байдлыг хангана.
Энэ бүх зохицуулалтыг хийх нь олон улсын хөрөнгө оруулагчид, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудад төв банк үндсэн зорилтынхоо төлөө бие даасан, хараат бусаар ажиллах юм байна гэдэг мессеж очино. Энэ нь мэдээж хөрөнгө оруулагчдын Монгол Улсыг харах өнцөг эерэг тал руугаа өөрчлөгдөхөд нөлөөлөх боломжтой.
-Хуулийн төслөөр төв банкинд хэд хэдэн хороо байгуулахаар яригдаж байгаа. Төв банкны аливаа шийдвэр гаргалтыг ийнхүү хамтын удирдлагын хороогоор гаргадаг болсноор хяналт, бодлогын үр дүн сайжрах нөлөөлөл нь хэр түвшинд хүрэх вэ?
-Одоогийн үйлчилж байгаа хуулиар Төв банкны Ерөнхийлөгч бүх шийдвэрийг дангаар гаргаж байгаа. Ажилтан авах, ажлаас чөлөөлөх, эдийн засгат мөнгө нийлүүлэх татах гэх мэтчилэн бүх шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг. Одоо өөрчлөгдөж байгаа хуулиар бол банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, мөнгөний нийлүүлэлтийг удирдах гээд, шийдвэр гаргалт болгон дээр тус тусдаа хороотой байна.
Таны хэлсэнчлэн Холбооны нөөцийн банк бол мөнгөний бодлогын гол шийдвэр гаргалтаа “Нээлттэй захын хороо”-гоороо хэлэлцэж, шийдвэрлэдэг. Үүнтэй адилаар хуулийн дагуу Мөнгөний бодлогын хороог оруулж ирж байгаа. Хороо 7 гишүүнтэй байна. Гурав нь Төв банкны гурван Ерөнхийлөгч, дөрөв нь гадны мэргэжлийн хүмүүс байх юм. Гурван Ерөнхийлөгч маань УИХ-аас томилогдож байгаа. Бусад дөрвөн гишүүнийг бас УИХ-аас томилно. Тэгэхээр тэр хүмүүсийн үйл ажиллагаа, парламентынхаа өмнө хариуцлагаа хүлээгээд, тайлагнаад явна гэсэн үг. Олон улсынхаа жишгийн дагуу шийдвэрээ гаргаад, хариуцлагаа хүлээгээд явна.
-Мөнгөний бодлогын хорооны гишүүдийг парламентаас томилно. Энэ тохиолдолд улс төрөөс хараат бус байх нөхцөл нь хэр хангагдах вэ?
-Хуульд мөнгөний бодлогын хороонд орж ажиллах гишүүдийн шаардлагыг маш тодорхой зааж өгсөн. Банк, санхүүгийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан, эрдмийн зэрэг цолын хувьд магистраас доошгүй байх ёстой гэх мэтчилэн. Төв банкны ерөнхийлөгч шаардлага хангасан хүмүүсийг УИХ-д өргөн барина. Тэгэхээр мөнгөний бодлогын хороо хараат бусаар ажиллах, мэргэжлийн байх шаардлага нь хуулинд маш тодорхой заагдаад орчихсон байгаа.
-Өнөөгийн нөхцөлд төв банк инфляци, валютын ханшийн талаар ихээхэн хариуцлага хүлээдэг. Шиэн хуулийн төслөөр энэ хариуцлагын түвшин хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ. Төв банкны зорилго, зорилтыг тодорхой болгох асуудал хөндөгдөж байгаа шүү дээ?
-Одоогийн үйлчилж байгаа хуулиар төв банкны зорилтыг “Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангана” гэж тусгасан. Үүнийг гадны мэргэжилтнүүд болон дотоодын зарим судлаачид шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, энэ заалт хоёрдмол утгатай байна гэдэг. Нэг талаас валютын ханш ч юм шиг ойлгогдоод байна.
Гэтэл валютын ханш бол төв банкны хувьд үнийн тогтвортой байдал буюу инфляцийн зорилтыг хангахын тулд авч хэрэгжүүлдэг маш олон бодлогын хэрэгслүүдийн нэг нь л юм. Тэр утгаараа валютын ханш шаардлагатай бол сулраад, эсвэл чангараад л явах ёстой. Эцэстээ төв банк инфляцийнхаа зорилтыг хангахын тулд л явах ёстой. Гэтэл гадаад зах зээлийн таагүй орчноос болоод валютын ханшийн хэлбэлзэл үүсэхэд улстөрчид “Та нар зорилтоо хангаж байгаа юм уу” гэх асуудлыг хөндөөд, үндсэн зорилт буюу төгрөгийн тогтвортой байдал гэдэг заалтыг ярьдаг.
Тэгэхээр ийм тодорхой бус байдлыг арилгаж, нэгдмэл ойлголттой байхын тулд төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” гэж томъёолох шаардлагатай юм. Гэхдээ ингэж тусгаснаараа төв банк ханшийг орхино гэсэн үг биш. Яагаад гэвэл Монголын инфляцийн бүтцийг аваад үзвэл нийт хэрэглээний сагсны 40 хувь нь импортын бараа, бүтээгдэхүүн, дахиад 20 хувь нь импортын орц байгаа.
Тэгэхээр валютын ханшийн тогтвортой байдлыг хадгалснаараа импотын бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгана. Ингэснээр үнийн тогтвортой байдал буюу инфляцийн зорилтоо хангана гэсэн үг. Тэгэхээр зорилтоо илүү тодорхой болгож өгч байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.