Цагдаагийн 180 алба хаагч шинэ байранд орно

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-01-12 09:45 GMT+8

Өнгөрсөн оны зургадугаар сард шаваа тавьсан "Цагдаа-Амгалан" хорооллыг улсын комисс хүлээн авсан бөгөөд сар шинийн босгон дээр 180 алба хаагч байрандаа орох боломжтой болжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав нар өчигдөр уг хотхоны үйл ажиллагаатай танилцсан байна. 

Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах, хөнгөлөлттэй зээлээр орон сууцны барилга барих талаар авч хэрэгжүүлэх бодлого, ЦЕГ-ын даргын баталсан хөтөлбөрийн хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зах зээлийн үнээс хямд өртгөөр орон сууцны барилга барих ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлж байгаа юм.

Ингэснээр 2000 шахам алба хаагч орон сууцтай болоод байгаа аж.  

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1812 санал өгсөн байна.

Дээшээ