Бээжин хотын агаарын бохирдол 54 хувиар буураад байна

BloombergTV.mn

2018-01-12 13:40 GMT+8

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын бүсэд агаарын бохирдол огцом буурч байна. Тус улсын Бээжин, Тяньжин болон ойр орчмын 20 гаруй хотод агаар дахь PM2.5 тоосонцрын агаар дахь агууламж өмнөх оны мөн үеэс 33 хувиар буурсан талаар “Greenpeace” олон улсын байгууллага мэдээллээ. Үүний дотор Бээжин хотод дангаар энэ үзүүлэлт хамгийн их буюу 54 хувиар буурчээ.

Энэ нь БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн онд олон сая айл, өрх, байгууллагуудын нүүрсны хэрэглээг зогсоож, байгалийн хийн хэрэглээгээ нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого баримталсны үр дүн гэж шинжээчид тайлбарлаж байна. БНХАУ-д нүүрсний хэрэглээг хязгаарласнаас зарим айл, өрхүүд дулааны хангамжаа алдаж, үйлдвэрүүд хаалгаа барихад хүрсэн байна. Хэдий тийм боловч агаарын бохирдлын эсрэг хатуу бодлого баримтлахаа амласан БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин цаашид ч нүүрсний эсрэг бодлогоо үргэлжлүүлэх төлөвтэй байгааг хөрөнгө оруулалтын судалгааны "Sanford Bernstein" байгууллагын шинжээчид онцолж байна.

Н.Номин-Эрдэнэ

GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 2814 санал өгсөн байна.

Дээшээ