Дээрх үгийг Сүхбаатарын талбайд цуглан эсэргүүцлийн жагсаал хийж буй иргэд хэлж байна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаалыг зохион байгууллаа.
Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид долоон төрлийн татвар, тэтгэврийн нас, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг цуцлахыг шаардсан бөгөөд жагсаал, цуглаан орон даяар нэгэн зэрэг болсон юм.
2014 онд “Татвар нэмж хямралаас гардаг бодлого дэлхийн аль ч улс оронд байхгүй” хэмээн ярьж байсан хүн өнөөдөр Сангийн сайд болчихоод татвар нэмэх үйл ажиллагаанд оролцож байгааг ч мөн тэд гайхаж байгаагаа хэлж байв. Бид эх орондоо цалингаараа сайхан амьдрах эрхтэй ч энэ эрхийг нь зөрчин татвар нэмж байгааг тэд эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
МҮЭХ өнгөрсөн гуравдугаар сараас хойш энэ асуудлаар ажиллаж буй бөгөөд Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон цагаас эсэргүүцсэн байна.
Засгийн газар, УИХ дээрх нэмэгдлийг эргэн харж, оновчтой шийдвэр гаргахаар МҮЭХ-той хэлэлцээр хийсэн ч өнөөдрийг хүртэл шийдвэр үр дүнд хүрээгүй тул ийнхүү жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа талаараа мэдээлсэн.
Хэрэв Засгийн газар, УИХ дээрх нэмэгдлүүдийг цуцлахгүй бол эсэргүүцлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ МҮЭХ-ноос мэдээлээд байна.