Бямба, ням гарагуудад нийслэлд болох үзвэр, сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
- ҮЗВЭР -
П.И.Чайковский "Хунт нуур"
Хэзээ: Бямба, Ням гарагт 17:00 цагаас
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр
Tасалбар: 10, 20, 30 мянган төгрөгөөр www.ticket.mn болон ДБЭТ-ийн кассаар худалдаалагдаж байна.
Дэлгэрэнгүй: "Хунт нуур" балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм.
Тэр дундаа Одетта - Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог бөгөөд "Хунт нуур" нь "балет" хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ. "Хунт нуур" балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмейстр АЖ,ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан юм.
"3 бяцхан тоорой" хүүхдийн жүжиг
Хэзээ: Бямба, Ням гарагт 13:00, 15:00 цагаас
Хаана: Чойжин Сүитс
Tасалбар: 10, 15 мянган төгрөгөөр www.ticket.mn болон ДБЭТ-ийн кассаар худалдаалагдаж байна.
Дэлгэрэнгүй: Монголын хамгийн анхны бага театрын үзэгч хүүхдүүдийн оролцоот жүжиг.
"Бүтээлч Бамбуу" байгууллагын доорх Бамбуу театрын хамгийн анхны уран бүтээл болох "3 бяцхан тоорой" хүүхдийн жүжиг.
Английн ардын үлгэрээс сэдэвлэн Сергей Михалковын жүжгэн хэлбэрт оруулсан хувилбараар шинэлэг, орчин үеийн болгон тавигдаж байгаа "3 бяцхан тоорой" нь "Олны хүч Оломгүй далай", "Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал", "Ахаа алд хүндэл, Дүүгээ дэлэм хүндэл", "Эвт шаазгай буга барина" гэсэн сургаал үгүүдээр дамжуулан жүжгийн хэлэх гэсэн санааг гаргасны дээр аймхай хулчгар бас залхуу хойргын эсрэг аливаад тууштай хөдөлмөрч хичээнгүй тусч байх, онгироо бардам байж болохгүй, олонтойгоо нийцтэй нөхөрсөг байх тухай өгүүлсэн сургамжит, хүмүүжлийн ач холбогдолтой жүжиг юм.
Ах Дүү 3 Бүх кино театруудаар
“Кастер” хэмээх хочит ноён Баянаа бол монголын нэгэн тэрбумтан. Амь насанд аюултай хүнд өвчин туссан тэрээр өв хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх тухай бодолд дарагдах болно. Залуу насандаа алдаж онож явсан тэрээр гурван өөр эхийн, гурван өөр хүүхэдтэй. Гэвч тэрээр гурван хүүхдээ одоо хаана байдгийг ч мэдэхгүй, хэнийх нь ээжтэй амьдралаа холбож байсангүй. Тийм учраас өөрийн үнэнч туслах болох Чулуунаад гурван хүүхдээ олж авчрах хүндхэн даалгаврыг өгнө. Харин Чулуунаа энэ даалгаврыг биелүүлж чадах болов уу? Үүний хариултыг “Ах дүү гурав” адал явдалт, инээдмийн уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй.
Фердинанд Тэнгис, Өргөө, Гэгээнтэн, Хүннү
Фердинанд нэртэй бух байжээ. Тэр аварга том биетэй асар их хүчтэй боловч харагдаж байгаа шигээ аймшигтай амьтан биш, харин ч сайхан сэтгэлтэй, цэцгэнд дуртай, тулалдах дургүй. Гэвч нэгэн удаа түүнийг бухны тулаанд оруулахаар Мадрид хот руу авч явна.
Insidious: The Last Key Тэнгис, Өргөө, Гэгээнтэн, Хүннү
Сэтгэлзүйн эмч Dr. Elise Rainier өөрийн гэртээ маш аймшигтай хий үзэгдэлтэй нүүр тулна.
"Солиот эх" Бүх кино театруудаар
1900-аад оны эхэн үеийн Монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг Монгол ухаан зэргийг үзүүлэхийг зорьсон. Мөн хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ, хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин бөгөөд уян зөөлөн чанар, нинжин сэтгэлийн тухай өгүүлнэ.
"Хүн мод" Тэнгис, Соёмбо
Нэгэн айлын 4 хүүхэд амьдрал нь ядуухан ч гэсэн ээжтэйгээ хамт аз жаргалтай амьдрана. Гэвч ээж нь өөд болж ах дүү 4 бага насандаа өнчирч үлдэнэ. Том ах Идэрээ нь ээжийнхээ захиасыг сэтгэлдээ тээж 3 дүүгийнхээ төлөө хар багаасаа ажил хийж зүтгэсээр нэг л мэдэхэд тэд өсөж том болсон байна. Үргэлж нэг нэгнийхээ төлөө гэсээр ирсэн ах дүү 4 өөрсдийн гэсэн амьдралтай болсон байх ба дунд дүү Цогоогийн амьдралд саад бэрхшээл тулгарна. Үүнээс болж тэд хоорондоо үл ойлголцож үйл явдал өрнөнө. Эцэст нь тэд нэг нэгнээсээ холдож хөндийрснөө ойлгон, ээжийнхээ захиасыг эргэн санаж ах дүү 4 дахин эв нэгдэлтэй, аз жаргалтай амьдарна.
Pitch Perfect 3 Тэнгис
Эргэн нийлсэн Бэллагийн эгч дүүсийн хоор нэгдэж дэлхийн аварга дээр ялах болно. Тэд хамгийн сүүлийн удаа энэ бүрэлдэхүүнээрээ USO-гийн тэмцээнд оролцох болно. Гэвч тэнд хөгжим болон хоолойг хослуулдаг хамтлагтай өрсөлдөх болно. Шинэ өрсөлдөөнд тэд бэлэн болов уу?
Paddington 2 Бүх кино театруудаар
Паддингтон баавгай шинэ гэр бүл, олон найзуудтай болсон байлаа. Тэр өөрийн нагац эгчийнхээ 100 насны ойд тохирох сайхан бэлэг олсон боловч бэлгийг нь хэн нэгэн хулгайлна.
Jumanji: Welcome to the Jungle Тэнгис, Өргөө, Гэгээнтэн, Хүннү
Ахлах сургуулийн 4 хүүхэд агуулахаас хуучин тоглоом олоод тоглоно. Гэтэл тэд сонгосон дүрдээ хувиран насанд хүрсэн хүмүүс болоод ширэнгэн ойд очсон байна.
"Single Ladies 3" Бүх кино театруудаар
Бүтэлгүй хайр дурлалаасаа болж шаналсан найзынхаа сэтгэл санааг засах гэж гурван найз бүсгүй хөдөөгийн замд жолоо залснаар бүх адал явдал эхэлнэ. Монгол орныхоо онгон дагшин байгалийг бахадсаар аялал таатай эхэлсэн ч замдаа төөрч Найман нуурын хөвөөнөө ирнэ. Шинэ газарт тал нутгийн гоо үзэсгэлэн, сайхан бүсгүйн 21 шинжийг агуулсан, уран цэцэн Хадаан бүсгүй, “жаргаадаг” залуу Жав, “юань” Юмжир, адуучин залуу Алтангэрэл гээд олон шинэ хүмүүстэй учирна. Тэдний дунд хайр дурлалын төлөөх тэмцэл, нэр төр, нөхөрлөлөө хамгаалсан тулаан ширүүсэвч зоригтойгоор худал хуурмаг хүмүүсийг илчлэх Ари, Сарангуа, Гэрэлээ гуравт тус нутгийн сээтэн Бурмаа, сарлаг Даваагаас өөр туслах хүн үлдэхгүй. Тэмцэж олсон хайр хамгийн амттай байдаг. Хайрын аялалд бэлэн үү?
Star Wars: The Last Jedi Өргөө
Харанхуйн хүчтэй тулалдах их үйлсийн явцад Рей бүсгүй хамгийн сүүлчийн жедай дайчин Люк Скайволкер-тэй уулзана.
БУСАД
Түргэн хатдаг баримал урлалын сургалт, бүтээлч өдөрлөг
Хэзээ: Ням гарагт 11:00-14:00 цаг
Хаана: Дүнжингарав худалдааны төвийн уулзварын баруун талд Трю Л хотхоны Юнителийн салбартай 3 давхар үйлчилгээний төвийн 2 давхарт Coffea Mongolia кофе шопт
Төлбөр: 20,000₮ (Сургалтын материал, барималын шаврын үнэ багтсан)
U CRAFT урлангаас түргэн хатдаг БАРИМАЛЫН УРЛАЛ сургалт, бүтээлч өдөрлөг.
Түргэн хатдаг барималаар уран бүтээл хийж сурснаар, гэр бүлд бүтээлч уур амьсгал бүрдэж, аав, ээж хүүхэдтэйгээ чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрөөж, ЦАГААН САРЫН ХӨӨРӨГ, гэр бүлийнхээ мөрөөдөл, өөрийн жил орд, хайртай амьтад, үлгэрийн баатрууд, хуруун хүүхэлдэй, хөргөгчний соронзон наалт бүтээж сурах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 99149527 утсаар
Хэзээ: Ням гарагт 19:00-22:00 цаг
Хаана: Өргөө 2 кино театрын замын эсрэг талд Монголын Залуучуудын холбоо 3 давхарт
Төлбөр: 10,000төг (цай олон төрлийн жигнэмгүүд хязгааргүй)
Олон төрлийн сэдвүүдийг цоо шинэ арга замаар хөндөж ярилцан, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч болох анхан, дунд шатны семинар. 1-4 дүгээр шатны аль нэгэнд суусан болон анх удаа ирэх гэж буй шинээр сонирхож байгаа хүн бүрт нээлттэй. НҮБ-ын хүн амын сангийн төслийн арга зүйч Д.Өлзий сэтгэл заслын техникуудын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэх болно.
Хэзээ: Ням гарагт 15:00 цагаас
Хаана: StartUp Terminal
Төлбөр: 10000₮
Биткойн болон Криптовалютын ээлжит анхан шатны сургалт. Монголын цахим мөнгөний холбоо болон холбооны гишүүн trade.mn хамтарсан 7 хоног бүрийн ээлжит сургалт 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болохоор боллоо. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хамгийн халуун сэдэв болж байгаа цахим буюу криптовалютын талаархи зөв ойлголтыг Монголчууддаа улам дэлгэрүүлэн таниулж, улмаар хөрөнгө оруулах боломжийг нээх зорилготой Монголын Цахим Мөнгөний Холбоо, Trade.mn, Монголын Криптовалют групп хамтран уг сургалтыг зохион байгуулж байна. Дэлхий дахинд блокчайн технологи дээр суурилсан 1300 гаруй цахим мөнгөний төрлүүд байгаа бөгөөд цаашдаа уг цахим мөнгөнүүдийн талаархи нарийн ойлголтуудыг цуврал сургалтаар та бүхэнд илүү дэлгэрэнгүй танилцуулах болно.
Хэзээ: Бямба гараг бүр 11:00 цагаас 14:00 цаг
Хаана: Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэхийн зүүн талын Хурдын Рапид хороолол, 27-р байр, 129 тоот
12-р ангийнханд зориулан #ЭЕШ-ндаа системтэй бэлтгэхэд туслах ЭЕШ-ын жишиг #сорилгыг 14 хоног тутам авч байна. Өөрийн мэдлэгээ хянах, ямар хэсэгт оноо авч, алдаж буй хянах, цагаа төлөвлөх гээд ЭЕШ сорилго өгөх нь олон ач холбогдолтой.
-Математик
-Монгол хэл
-Хими
-Физик гэсэн хичээлүүдээр амралтын хагас сайн өдрүүддээ ирэн үнэгүй өөрийн мэдлэгээ шалгах, хаана алдаж буйгаа тодорхойлуулаарай.
Герман Үндэстний Буффет Хоолны Өдөрлөг
Хэзээ: Ням гараг бүр 11:00 цагаас 17:00 цаг
Хаана: Үндэсний циркийн зүүн өргөтгөлд Krone Brauhaus ресторан
Төлбөр: Том хүн - 35000₮
Хүүхэд - 25000₮ /11-16нас/
Хүүхэд - 15000₮ /5-10 нас/
Гэр бүлээрээ амралтын өдрийнхөө өдрийн хоолоо идэх газраа сонгоогүй байгаа бол Krone Brauhaus рестораны зүгээс Ням гараг бүр зохион байгуулж буй Герман үндэстний буфет хоолны өдөрлөгт хүрэлцэн ирж хүссэн хэмжээгээрээ зооглож болно.
Хоолны өдөрлөг хамтлаг дуучин, хөгжилтэй алиалагч зэрэг гайхамшигт үзүүлбэрээр дүүрэн байх болно. Урьдчилан захиалга өгсөн тохиолдолд 10% хөнгөлөлт эдлэх боломжтой.
Хаана: "Ид шидийн орон" хүүхэд хамгаалал хөгжлийн төв
Хэзээ: Ням гарагт 13:00 цагаас
Төлбөр: 20000 төгрөг /Хаан банкны Лантуун дохио ТББ-ын 5041300307 тоот дансанд/
Монгол өв уламжлалыг хүүхдүүдэд таниулах, сургах зорилготой сургалт. Уг сургалтанд 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг хамруулах боломжтой. Эхний 10 хүүхдийг бүртгэнэ.
Хаана: Өргөө 2 кино театрын эсрэг талд Монголын Залуучуудын Холбооны 3н давхарт Ziferblat Ulaanbaatar
Хэзээ: Ням гарагт 12:00 - 14:00
Төлбөр: 12000 төгрөг (1 том хүн 1 хүүхэд, зургийн хэрэгсэл багтсан, мөн чанасан кофе, цай, жигнэмэг хүссэнээрээ + гаднаас идэх зүйл чөлөөтэй)
Багшийн зааварчилгааны дагуу хүүхдүүд гэрийнхэнтэйгээ гоё бүтээл туурвихын хажуугаар бяцхан найзуудтай болж нэгэн Ням гарагийг бүтээлч өнгөрүүлэх боломжтой.