Компаниудынх нь зээлийн хэмжээ өсөн нэмэгдэж байгаа энэ үед БНХАУ "Нэг бүс, Нэг зам" санаачилгын хөрөнгө оруулалтаа бууруулахгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь тус улсын тэргүүлэх хөрөнгө оруулалтын банк болох Хөгжлийн банк дээрх санаачилгад 250 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Энэ нь Грек болон Финландын дотоодын нийт бүтээгдэхүүний 2016 оны үзүүлэлтээс ч өндөр дүн болж байгаа юм. Даваа гарагт Хонгконгт болж буй Азийн санхүүгийн чуулганы үеэр эртний “Торгоны зам”-ыг сэргээх төсөлд 2017 оны эцэс гэхэд 110 тэрбум ам.долларын зээл олгоод байгаагаа БНХАУ-ын Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ху Хуайбан мэдэгджээ.
Мөн тэрбээр БНХАУ ирэх таван жилийн хугацаанд 150 тэрбум ам.долларыг энэ төсөлд зарцуулж, хоёр их наяд ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг санаачилгад нэгдсэн улсуудаас импортолно гэдгийг олон нийтэд ил болгосон байна.
2013 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний дэвшүүлсэн энэ санаачилга нь Ази, Европ, Африкийн 60 гаруй улсыг хамраад байгаа төдийгүй олон улсад "Хятадын маршалын төлөвлөгөө" гэж нэрлэгдээд байгаа юм.
Б.Ариунболд