Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс Монголын Сурагчдын холбоотой хамтран олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч буй ерөнхий боловсролын бага ангийн 120 гаруй сурагчид “Туулайхүүгийн адал явдал” хичээлийг тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу зохион байгуулжээ.
Бага насны хүүхдүүдэд шударга ёсыг таниулахад зориулан “Туулайхүүгийн адал явдал” хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан байна.
Хөтөлбөрийн дагуу 4 аймаг, нийслэлийн 20 сургуульд уг хичээлийг зохион байгуулна
Хөтөлбөрийн дагуу 4 аймаг, нийслэлийн 20 сургуульд уг хичээлийг зохион байгуулах бөгөөд цаашид агуулгыг өргөжүүлэх, эцэг, эх, багш нарын оролцоог хангах, бүх шатны цэцэрлэг, сургуульд хүргэх, соён гэгээрүүлэх ажлыг хүүхэд, залуучуудаар дамжуулан явуулахаар төлөвлөсөн байна.
Монгол Улсын иргэдэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх ажлыг хүүхдийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байгаагаараа ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
“Туулайхүүгийн адал явдал” номыг хүүхэд, багачуудад шударга ёсны дадал, хэвшил бий болгох зорилгоор Авлигатай тэмцэх газраас бэлтгэн хэвлүүлжээ. Уг номыг дагалдан гарсан сургалтын гарын авлагад дурдсан агуулгаар улсын хэмжээнд цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад шударга ёсны хичээл заах боломжтой юм.
Цаашид энэ төрлийн сургалтыг зорилтот бүлэгт чиглүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг АТГ-аас мэдээллээ.