Калифорнид 13 хүнийг гэртээ гинж цоожоор дөнгөлж хорьж байсан хэргээр эхнэр нөхөр хоёрыг баривчилсан байна.
Хоёроос 29 насны 13 хүнийг Лос Анжелес хотоос 95 км-ийн зайд оршдог Перрис дэх байншингаас нь олсон бөгөөд 57 настай Дэвид Аллен Турпин болон 49 настай Луис Анна Турпин нар тэднийг зовоож тарчлааж байсан гэнэ.
Хохирогчдын нэг, 17 настай охин өнгөрсөн ням гарагт зугтаж гэрээс олсон утсаараа яаралтай тусламжийн 911 дугаар руу залган, түүнийг болон 12 ах, дүүг нь эцэг эх нь гэрийн хорионд байлгаж байгаа тухай хэлснээр эл хэрэг ил болжээ.
Цагдаагийн газраас 17 настай охиныг яг л 10 настай хүүхэд шиг жижигхэн, туранхай байсныг хэлсэн байна.
Цагдаагийнхан хүүхдүүдийг харанхуй заваан өрөөнд орноос гинж цоожоор дөнгөлж хорьсон байдалтай олсон байна.
Харин 18-29 насны насанд хүрсэн хүмүүс гэртээ хоригдоод байсныг хараад ихэд гайхжээ. Хохирогчид усанд ороогүй удсан, өлсөөд турж эцсэн байсан гэнэ. Одоогоор тэднийг орон нутгийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж.
Эцэг эх нь хүүхдүүдээ хорьж байсан шалтгааныг тайлбарлаж чадахгүй байсан талаар цагдаагийнхан хэлжээ.
Эх сурвалж: BBC