Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн оны эцэст 37.1 мянгад хүрчээ. Үүний 25.5 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд бол үлдсэн нь ажилтай боловч өөр ажил хайж буй иргэд аж.
Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх буюу 2016 оноос 9 мянган хүнээр буурсан ч өмнөх сараас 1.3 мянган хүнээр өссөн байна.
Ажилгүй иргэдийн 53 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 2017 онд аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 93.3 мянган иргэн хандсан байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдээс 28.6 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. Харин 73.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.