Хөгжлийн бэрхшээлтэй иргэн олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон тусгай байр эзэлсэн тохиолдолд 500 мянгаас 3 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор болжээ.
"Мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох журам"-д тусгаснаар олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож:
- алтан медаль хүртсэн тохиолдолд 3 сая төгрөг
- мөнгөн медаль хүртсэн тохиолдолд 2 сая төгрөг
- хүрэл медаль хүртсэн тохиолдолд 1 сая төгрөг
- тусгай байр эзэлсэн тохиолдолд 500 мянган төгрөгийн урамшууллыг нэг удаа олгох юм байна.
Тэмцээнд оролцох хүн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагаар мэргэжил эзэмшиж байгаа, мэргэжлийн үнэмлэх болон чадамжийн гэрчилгээтэй байх ёстой аж.
Түүнчлэн багш, дасгалжуулагч, хувийн туслах нарт тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүний гаргасан амжилтаас хамааран 20-30 хувьтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох юм.
Мөн мэргэжлийн ур чадварын улсын тэмцээнийг гурван жилд нэг удаа зохион байгуулж, 1 мэргэжлээр 1 хүн шалгаруулан 3 жил тутамд 1 удаа зохиогддог дэлхийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцуулах юм байна.
Журмын дагуу шаардагдах төсвийг дэлхийн мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулагдах жилийн төсвийн төсөлд тусгуулж шийдвэрлүүлэх юм.
Журмыг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.