Агаарын бохирдол ямар хэмжээнд хүрсэн, хэр байгааг бид технологийн шийдлийн тусламжтайгаар цаг тутамдаа мэддэг болсон.
Хэнбугай нь ч Агаарын чанарын албанаас гаргадаг agaar.mn сайтаар зочилж нийслэлийн 11 цэгт утаа ямар байгааг мэдэж болно.
Энэ нь ч сайн талтай. Учир нь хэдийд хамгийн их утаатайг мэдэхүйн сацуу агаарын бохирдлоос өөрийгөө, хүүхдүүдээ урьдчилсан сэргийлж, хамгаалахад тустай.
Мөн төр засгийнхныг утааны эсрэг хөдөлгөхөд бодит мэдээллээр шантаачилж шахахад дөхөм…
Гэвч нэг асуудал байна. Баянхошууны Должин, Шархадны Дулмаад энэ технологи хүртээлгүй. Өөрөөр хэлбэл тэд хэзээ ч аgaar.mn сайтаар зочлохгүй. Зочилсон ч агаарын чанарын индекс гэгчийг ойлгох ч гүй… Гагцхүү тэд утаанд нүд аргах, өөрсдийн биеэс нэвширтэл үнэртэх нүүрсний үнэрээс л нөхцөл байдлыг гадарлана.
Бид ч яахав агаарын чанарын индекс 500-аас дээш давсан тохиолдолд гадаа биеийн хүчний ажил хийхгүй, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх мэдээллийг хангалттай авдаг. Харин утааны голомтод байгаа тэдэнд мэдээлэл алга.
ЯАХ ВЭ?
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Б.Цогтбаатар манайд өгсөн ярилцлагадаа “Гэрлийн систем” талаар ярьсан. Тэрбээр “Агаарын бохирдол дээр “Гэрлийн систем” нэвтрүүлэх шаардлагатай. Хятадад шар эсвэл улаан гэрэл асвал юу хийх вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл манай улсад 2000 гарчихсан байхад протокол байхгүй учир юу хийх бол гээд бүгд л хараад сууж байна…” гэсэн юм.
Энд юуг хэлээд байна гэхээр бүх нийтийг агаарын бохирдлын талаар ойлголттой болгохоос гадна гамшгийн үеийн мэдээллийг тухай бүрт нь өгч, төрөөс нийгмийг хамарсан арга хэмжээг авах шаардлагатай гэх санаа цухалзаж байна.
Жишээ нь Хятадад агаарын бохирдлоос сэргийлэх “Дөрвөн өнгөт түгшүүрийн систем”-ийг 2013 онд танилцуулж, 2016 оноос нэвтрүүлсэн. Тэд агаарын бохирдол ихтэй Бээжин, Тяньжин, Хэбэйн дөрвөн хотод уг системийг хэрэгжүүлжээ.
Өөрөөр хэлбэл тус улс Агаарын чанарын индекст үндэслэн хөх, шар, улбар шар, улаан өнгийн түгшүүрийг зарлах болсон. Бээжинд 2015 оны арван хоёрдугаар сард анх удаа агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг илтгэх улаан түгшүүр зарлаж байжээ.
Учир нь Агаарын чанарын индекс 450 давсан бөгөөд гадаа ямарваа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож, зарим сургуулийг түр хугацаагаар хаасан байна. Гэтэл манайд “450” хэвийн үзэгдэл болсоор удаж буй.
Хятадын “Дөрвөн өнгөт түгшүүрийн систем” юуг илтгэж, ямар мэдээллийг бүх нийтэд өгдөг талаар сонирхоцгооё.
ХӨХ ТҮГШҮҮР
Агаарын чанарын индекс 200 хүрч, ирэх 24 цагийн дотор хэвийн болно гэж үзсэн тохиолдолд ийм түгшүүр зарладаг. Энэ үед гадаа биеийн тамирын хичээл орохыг хориглодог.
ШАР ТҮГШҮҮР
Агаарын чанарын индекс 300 давж, 24 цагийн хугацаа өнгөрсөн бол шар түгшүүр зарлана. Энэ үед тодорхой тоосжилтоос хамгаалах стандартыг хангаагүй барилгын ажлыг зогсоож, агаар бохирдуулж буй машинуудын хөдөлгөөний хязгаарладаг. Мөн хотын ойр орчимд ёслолын буудлага хийхийг хориглодог.
УЛБАР ШАР ТҮГШҮҮР
Улбар шар түгшүүр нь агаарын чанарын индекс 400 давсан гэх утгыг илэрхийлнэ. Тиймээс олон нийтийн үйл ажиллагааг зогсоодог.
УЛААН ТҮГШҮҮР
Агаарын чанарын индекс 450 давсан тохиолдолд Хятадын эрх баригчид улаан түгшүүр зарладаг. Энэ үед нийтийн аливаа үйл ажиллагааг хориглож, зарим сургууль хаалгаа барина.
Агаарын чанарыг сайжруулахын тулд эрх баригчид ийм түгшүүр зарласан үедээ тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг идэвхжүүлж байжээ.
Хятад улс энэ мэт утааны эсрэг тэмцэл хийхээс гадна сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрсний хэрэглээгээ хязгаарлаж, цэвэр болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх болсноор утаанаасаа ангижирч чадсан байна.
Энэ системийг Монголд нэвтрүүлэхэд боломжийн, их мөнгө зарцуулаад байхааргүй мэт. Өөрсдийнхөө хөрсөн дээр буулган, нутагшуулж, мэдээлэл хязгаарлагдал хотын бүсүүдэд хөх, шар, улбар шар, улаан гэрлүүдийг байрлуулж яагаад болохгүй гэж.
Иргэд ядах нь ээ агаарын чанарын индекс 500-аас дээш давсан гэх мэдээллийг улаан гэрлээс авч тэр тохиолдолд гэрээсээ гарахгүй байг л дээ.
“Хятадын протоколыг нь харахаар агаарын чанарын индекс нь 300-д хүрэхэд нэлээд айхтар хөдөлгөөнд ордог юм байна. Саяхан Агаарын чанарын индекс 300 хүрэхэд хөл хорио тогтоож байна гэхээр биднийг тайвширч болохгүйг анхааруулж байгаа биз. Агаарын чанарын индекс стандартынхаа дагуу холбогдох ажлыг хийж, мөрөөр нь үйл ажиллагаа зохиож байх ёстой” хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Б.Цогтбаатар ярьсан юм.
Угтаа бол Агаарын чанарын индексийн мэдээлэл бүх нийтэд хүртээмжтэй, утаанаас ангижрах, түүнээс сэргийлэх замд хөтөлдөг баймаар. Гэтэл өнөөдөр мэдээлэл төдий… Зөвхөн сошиалын хэрэглэгчдэд зориулагдсаар байна.
Дөрвөн өнгийн гэрлийг нийслэлийн дөрвөн зүг, найман зовхист байрлуулахгүй юм аа гэхэд ядаж улбар шар, улаан гэрлийг хотын гол бүсүүдэд хатгаж, иргэдэд анхааруулга өгдөг болъё.
Үүний дараа хороо, дүүрэг, нийслэл, улсын эрх бүхий байгууллагууд шат шатныхаа захирамжийг гарган, тухай бүрт нь шийдвэрийг гаргая.
Жишээ нь Баянхошуунд Агаарын чанарын индекс 1000 давлаа гэхэд тухайн орчны байдал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээ байх хүртэл иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалж, шаардлагатай тохиолдолд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоодог болмоор байна.
Улбар шар гэрэл асахад тухайн орчинд тодорхой хугацаагаар бүх нийтийн үйл ажиллагааг хориглох хууль эрхзүйн орчныг бий болгох шаардлага тулгарчээ.
Утаанаас ангижирч чадахгүй юм аа гэхэд иргэдээ хордож үхэхээс сэргийлэх хэрэгтэй биз дээ.