И-баримт системийн бүртгэлийн мэдээлэл алдаатай тохиолдолд буцаан олголт шилжүүлэх боломжгүй гэнэ. Тиймээс нэгдүгээр сарын 22-ноос өмнө бүртгэлийн мэдээллээ засварлах шаардлагатай гэдгийг Татварын ерөнхий газраас анхааруулж байна.
НӨАТ суутгагчтай хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгуулахаар бүртгэлийн мэдээллийг хянан баталгаажуулах ажил Татварын ерөнхий газарт хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар 22192 иргэний бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай байна
Өнөөдрийн байдлаар 655 245 хэрэглэгчийн бүртгэл байгаагаас 22 192 иргэний бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай байгаа аж.
НӨАТ-ын тухай хуулийн дагуу татварын алба мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлнэ. Сангийн яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу буцаан олголтыг шилжүүлдэг.
Таны цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдах юм.
Иймд бүртгэлийн мэдээлэл огт оруулаагүй, дутуу алдаатай оруулсан, давхар данс нэгтгэх шаардлагатай иргэд бүртгэлийн мэдээллээ, ТЕГ-аас мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлэх хугацаанаас өмнө буюу 2018 оны нэгдүгээр сарын 22-ноос өмнө засварлах шаардлагатай. Бүртгэлийн мэдээлэл алдаатай тохиолдолд буцаан олголт авах боломжгүй болохыг анхааруулж байна.