Хүүхдийн эмч, клиникийн профессор Б.Бат-Өлзийтэй дархлалын тогтолцоо, түүнийг хэрхэн хамгаалах талаар ярилцлаа.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД ЯМАР Ч АСУУДАЛГҮЙ ҮЕДЭЭ Л ЖИРЭМСЭЛЖ БАЙЖ, ЭРҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ БОЛНО
-Та 26 жил хүүхдийн эмчээр ажиллаж байгаа гэсэн. Жил ирэх тусам л бидний эрүүл мэндэд “заналхийлэгчид” ихэссээр байна. Дархлааны тогтолцоонд голчлон ямар зүйлс сөргөөр нөлөөлж байна вэ?
-Анх эмч болж байсан үеийг бодвол сүүлийн 10-15 жилд хүний эрүүл мэнд, тэр дундаа дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл маш их болчихлоо. Агаар, ус, хүнс, шороо гээд хүнтэй холбоотой бүх зүйл дархлалын тогтолцоог дарангуйлж байна.
Ялангуяа манай нийслэл хотод нэгдүгээрт агаарын бохирдол, хүн амын нягтаршилтай холбоотой өвчин үүсгэгч вирүс, нян, мөөгөнцөр агаарт их, өндөр хувьтай байна.
Гоо сайхны бүтээгдэхүүн хүнснээс ялгаагүй хүний үс, арьс, хумсаар дамжин бүх биеэр тархдаг тул үүнд онцгой анхаарах хэрэгтэй байна.
Дээр нь хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэхгүй өнгөрч болохгүй. Хүнсний бүтээгдэхүүнд амт, үнэр оруулагч, удаан хугацаанд хадгалахын тулд хийдэг консервант, байгалийн жимс бусад зүйлийг орлуулдаг эссенз гээд хүний биед сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнүүд их байна.
Мөн анхаарахгүй орхиж болохгүй нэг зүйл бол гоо сайхны бүтээгдэхүүн. Гоо сайхны бүтээгдэхүүн бол маш хүчтэй химийн орцтой байдаг. Нас харгалзахгүйгээр хүмүүс дэлхийн олон орноос ирсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Янз бүрийн улс оронд үйлдвэрлэсэн, Монгол хүний арьсанд тохирох эсэх нь мэдэгдэхгүй олон бүтээгдэхүүн хүнснээс ялгаагүй хүний үс, арьс, хумсаар дамжин бүх биеэр тархдаг тул үүнд онцгой анхаарах хэрэгтэй байна.
Эмийн бодисын замбараагүй хэрэглээ өвчлөлийг дагаад ихсэж байна. Бидний хэлж заншсан европ эм бэлдмэл бол тэр чигтээ химийн бэлдмэл. Энэ вирүс ийм химийн бүтэцтэй юм байна гэдгийг судлаад үүнийг ямар химийн бэлдмэлээр задалж болохыг гаргаж авдаг. Антибиотик бол нянгийн эсрэг бүтээгдэхүүн. Нян бүрийг судлаад түүний эсрэг антибиотикийг бүтээдэг. Эмийг эмчийн зааваргүй хэрэглэж байгаа нь маш хортой.
Эмнэлэг, эмчид хандалгүйгээр сургаар эм авч уудаг нь эргээд дархлааг бууруулж байгаа юм. Зааваргүйгээс гадна тухайн ууж байгаа эмээ заасан хугацаагаар нь уухгүй байна. Айл бүрд дутуу уусан эм хайрцаг дүүрэн байна. Хэзээ авсан, юунд уух нь мэдэгдэхгүй, хугацаа нь хэзээ дуусахыг нь мэдэхгүй болтлоо эмийг хадгалж байна. Эмэнд байдаг хүчтэй химийн бодисууд дархлааны тогтолцоог маш хүчтэй дарангуйлж байна. Мөн өнөөгийн завгүй амьдралд оюуны болон бие махбодийн ачаалал хүссэн, хүсээгүй дархлааны тогтолцоог дарангуйлсаар байна.
-Дархлааны тогтолцоо эхээс хүүхдэд дамждаг гэдэг.
-Дархлааны тогтолцоо нь төрөлхийн болон олдмол гэж бий. Төрөлхийн гэдэг нь хүн ээжийнхээ дархлааны тогтолцоог цусаар, дархлааны эсийн мэдээллээр авч төрж буйг хэлдэг. Мөн төрсний дараа нэг цагийн дотор гардаг хар уургаар дамжуулан дархлаатай болдог. Энэ бүгдийг төрөлхийн дархлаа гэж нэрлэдэг.
Айл бүрд дутуу уусан эм хайрцаг дүүрэн байна. Хэзээ авсан, юунд уух нь мэдэгдэхгүй, хугацаа нь хэзээ дуусахыг нь мэдэхгүй болтлоо эмийг хадгалж байна
Харин төрөнгүүт хийдэг вакцинууд бол дархлааны олдмол тогтолцоо. Хүний дархлааны тогтолцоо хэвийн мэдээлэлтэй байх юм бол гаднаас орж ирж буй эмийн, химийн бодис, харшил төрүүлэгч, агаар, хөрсөнд байгаа хортой бодисууд орж ирэх болгонд дархлааны эсүүд түүнийг нь таньж, устгаж байдаг.
Төрөлхийн дархлааны тогтолцоог маш сайн дэмжиж байвал хүн илүү эрүүл, халдвар, харшил, хорт бодист тэсвэртэй байх цаашлаад хавдраар өвчлөхгүй байх боломжтой. Дархлааны хомсдолтой төрсөн хүүхэд өвчлөмтгий, өвдсөн хойноо хүндрэх магадлал өндөртэй байдаг.
-Та хэллээ л дээ, ээжийн дархлаа ямар байна хүүхдийнх ч мөн адил байна гэж. Тэгэхээр жирэмсэн болохоосоо өмнө эрүүл мэнддээ зайлшгүй анхаарах шаардлагатай байх нь ээ.
-Угтаа бол хосууд эмч дээр очоод бид хүүхэдтэй болохоор төлөвлөж байна. Эрүүл мэндийн талаас асуудал байна уу гээд зохих шинжилгээг өгөх ёстой. Хэрэв эрүүл мэндийн асуудал байвал түүнийгээ эмчлүүлэх ёстой. Эрүүл ээжээс л эрүүл хүүхэд төрдөг.
Ээж цус багадалттай, кальцийн дутагдалтай байвал төрүүлсэн хүүхэд нь мөн л тийм байна. Эрүүл мэндийн асуудалтай ээжүүд төрсний дараа илүү их ядарч, сульддаг. Одоо тонусгүй жирэмслэлт ч гэж алга. Эсвэл зулбах, өсөлтгүй жирэмслэлт гэдэг болж. Энэ бүхэн юунаас болж байна вэ гэвэл ээжийн эрүүл мэндтэй шууд холбоотой.
Тонус гэдэг нь бие махбодь цаашид тээж чадахгүй нь ээ гээд сав нь базлаад ургийг гаргах гээд байгаа юм. Харин өсөлтгүй жирэмслэлт гэдэг бол бие махбодь ургийг тэжээж чадахгүй болсон гэсэн үг. Эхэд ургийг тэжээх хэмжээний зүйлс дутагдалтай байна. Жирэмслэхээсээ өмнө л эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй үедээ л жирэмсэлж байж, эрүүл хүүхэдтэй болно.
Тонус гэдэг нь бие махбодь цаашид тээж чадахгүй нь ээ гээд сав нь базлаад ургийг гаргах гээд байгаа юм. Өсөлтгүй жирэмслэлт гэдэг бол бие махбодь ургийг тэжээж чадахгүй болсон гэсэн үг
Монголчуудын хоол хүнсэнд уураг, өөх тос хангалттай ч эрдэс бодис, амин дэмүүд дутагдалтай байна гэсэн судалгаа бий. Тэгэхээр натри, кальци гэх мэтчилэн аминдэмүүд дутагдалтайгаас зулбах, өсөлтгүй болох шинж тэмдэг илэрч байж болох юм.
Би өсвөрийн эмчээр сүүлийн хэдэн жил ажилласан. Өсвөр насны охидын эрүүл мэндэд анхаарах шаардлагатай байна. Охидын сарын тэмдэг 13 орчим настайгаас ирж, эхний үед алдагдаж, нэг ирэхдээ олон өдрөөр ирснээс цус багадалттай болчихдог. Ингэхээр хурдан босохоор толгой нь эргэж, ядарч, нойр нь хүрдэг. Энэ бол цус багадалттай холбоотой ядаргаа. Үүнийг эцэг эхчүүд ойлгодоггүй. Цусны шинжилгээ ч өгдөггүй, өгсөн ч цус төлжүүлэх бэлдмэлийг заасан хугацаагаар уулгадаггүй. Ингэж явсаар оюутан болоод, төгсөөд гэр бүл төлөвлөлтгүйгээр хүнтэй суудаг. Ингээд эрүүл мэндийн хувьд асуудалтай эмэгтэй жирэмсэн болохоор хүүхэд ч эрүүл мэндийн асуудалтай төрнө өө дөө. Ийм л гинжин урвал яваад байна. Тэгэхээр өсвөр насны охидын эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Охид ээж болох учраас охидод илүү анхаар гээд байгаа юм.
-Бид өвдөхгүй, өвдсөн ч хүндрэлгүй байлгахын тулд дархлаа сайтай байх хэрэгтэй юм байна. Тэгвэл өнөөдрийн дархлааг дарангуйлж буй зүйлсээс өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?
-Нэгдүгээрт эрүүл зөв хооллож, аль болох бэлэн, нэг удаагийн түргэн хоолыг идэхгүй байх. Ундаа, чипс, савласан, лаазалсан, давс, чихэр ихтэй, халуун ногоотой бүтээгдэхүүнийг хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Оюун санааны хувьд тайван байж, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь дархлааны тогтолцоонд эерэг нөлөөтэй.
Гэвч цаг үе хурдтай болчихсон өнөө үед хүн өдөрт 10 минут юу ч хийхгүй, юу ч бодохгүй тайван суух боломжгүй болчихсон. Өглөө эрт цайгаа уусан уугаагүй яарч гараад л хүүхдээ цэцэрлэгт сургуульд нь хүргээд ажлын цагтай уралдаж ажилдаа очоод өдөржин ажиллаж ажиллаж, түгжрэлд явсаар гэртээ хариад хоолоо хийж идээд л унтдаг ийм хэмнэлээр амьдарч байна. Тэгэхээр дархлааны тогтолцоог хамгаалах үйлийг тогтмол хийж чадахгүй байгаа бол эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй.
ӨРХИЙН ОРЛОГЫНХОО 10 ХУВИЙГ ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ЗОРИУЛААРАЙ
-Тухайлбал, таны зөвлөх бүтээгдэхүүн юу байна вэ?
-Биологийн нэмэлт гэж нэрлэдэг олон бүтээгдэхүүн бий. Ихэнх нь байгалийн гаралтай, химийн, эмийн бус, вакцин биш, ямар нэг аминдэм биш байдаг. Хүмүүс биологийн нэмэлтийг эм эсвэл маш хүчтэй үйлчилгээтэй эмийн бодис гэж бодоод өвдсөнийхөө дараа анхаарал хандуулдаг. Гэтэл биологийн нэмэлт, эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнийг эрүүл байхдаа л хэрэглэх ёстой.
Хүн эхээс төрсний дараа 60 минутын дотор эхийн хар уургаар дархлааны анхны “мэдлэгийг” трансфер фактор гэдэг жижиг молекулын тусламжтайгаар олж авдаг. Зөвхөн ангир уурагт нярай хүүхдийн дархлааны тогтолцоог “сургах” тусгай программ агуулагдаж байдгийг эрдэмтэд нотолсон.
Биологийн нэмэлт, эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнийг эрүүл байхдаа л хэрэглэх ёстой
Төрөнгүүтээ эхийн ангир уургаар дамжин их хэмжээгээр хүртдэг энэ уургийг 1949 онд АНУ-ын эрдэмтэн Лоуренс нээсэн. Анх үүнийг дархлаа сайтай хүний цуснаас маш олон дамжлагаар төвөгтэй аргаар гаргаж авдаг байсан. Маш өндөр үнэтэй, цөөн тооны хүмүүс хэрэглэх боломжтой байсныг 1989 онд АНУ-ын анагаах ухааны доктор, эрдэмтэн бүх сүүн тэжээлтэй амьтанд уураг адилхан байдаг юм байна, тэр дундаас үхэр байгалиас энэ уургийг их хэмжээгээр агуулдаг юм байна гэдгийг олж тогтоосон.
Монголчууд дээр үеэсээ үүнийг мэддэг байсан. Хавар мал төллөхөд уураг чанаж иддэг шүү дээ. Үхэр бол тугалдаа өгөөд түүнээс ч илүү хэмжээгээр уургийг агуулдаг амьтан. Магадгүй бурхнаас хүнд өгсөн бэлэг ч юм бил үү. Үүнийг нь мэдээд үнээний сүүнээс уургийг гаргаж авч, дараа нь тахианы өндгөнд трансфер фактор гэх уураг байдгийг илрүүлсэн. Дархлааны эсүүдэд энэ харшил, хавдрын эс байна үүнийг устга гэдэг зөв мэдээлэл дамжуулдаг уургийг үйлдвэрлэж дэлхий даяар түгээх боломжийг бий болгосон. Үүнийг Монголд “Амин эх булаг” гэж компани оруулж ирсэн.
Анх оруулж ирсэн хүний нөхөр нь хавдраар өвчилсөн юм билээ. ОХУ-д төгссөн хүн болохоор нэлээн материал судалж байгаад үүнийг олоод үр дүнг нь хүртсэн учраас маш олон хүнд түгээх ёстой юм байна гээд анх Монголд оруулж ирсэн гэдэг.
Эхлээд үнэхээр баталгаатай эсэхийг нь шалгахын тулд Эрүүл мэндийн яамны Дархлаа, харшил судлалын салбар зөвлөлд хандан судлуулж, батлуулаад сайшаасан гэрчилгээ авч, Монгол Улсад албан ёсоор бүртгүүлсний дараагаар албан ёсоор оруулж ирэх эрхийг нь авсан юм.
-Дархлааны бэлдмэл гэхээр өвчлөхөөсөө өмнө хэрэглэх нь байна гэж бодож байсан чинь хаврын үед ч үр дүнгээ өгсөн байх нь ээ.
-Бүтээгдэхүүний хувьд гаж нөлөөгүй, хоргүй, зуун хувь байгалийн гаралтай, хүнд угаас байдаг, ямар ч өвчний үед аль ч шатанд ямар ч эмчилгээтэй хавсран хэрэглэх боломжтой. Бидний биед амьсгалж буй агаар, ууж буй ус, гишгэж буй хөрс шороо, түүнд ургасан ногоо түүнийг идсэн малын махаар дамжаад минут, секунд тутамд ямар нэг өвчин үүсгэгч бичил биетэн, харшил төрүүлэгч, хортой бодис хэдэн сая, тэрбумаараа бидний биед орж байдаг. Гэтэл бид яагаад өвдөхгүй байна гэхээр дархлааны тогтолцоо биднийг унтаж байсан ч, сэрүүн байсан ч 24 цагаар амрахгүй ажилладаг.
Бидний хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүий 50-иас илүү хувь нь эрүүл мэндэд заналхийлдэг өнгө, үнэр, амт оруулагч, консерванттай
Бид дархлааны тогтолцоогоо маш сайн дэмжиж өгвөл харшлаас эхлээд хавдар тусахгүй. Ямар нэг халдварт өвчин туссан ч хөнгөн тусна. Хүүхдээр жишээлэхэд ханиад хүрлээ гэхэд хүндэрч хатгалгаа болохгүй байх нь. Ийм боломжийг хэрхэн бий болгох вэ гэхээр дархлааны тогтолцоогоо дэмжин эрүүл хооллож, цэвэр агаар, идэвхтэй хөдөлгөөн, стрессээс ангид байх хэрэгтэй. Хэрэв ийм боломж гарахгүй бол байгалийн гаралтай хоргүй, гаж нөлөөгүй нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших.
Бид долоо хоногт 2-3 уут хүнсний бүтээгдэхүүн авч байгаагийн 50-иас илүү хувь нь эрүүл мэндэд заналхийлдэг өнгө, үнэр, амт оруулагч, консервант агуулсан байна. Тэгэхээр хүмүүсийг эрүүл мэнддээ хөрөнгө оруулаасай гэж хүсмээр байна. Өвдөхөөсөө өмнө эрүүл мэнддээ хөрөнгө оруулах хэрэгтэй.
Өвчилсөн хойноо байр, машин, ах дүү нарынхаа ч өмч хөрөнгөөс зарж, эмчилгээ хийлгэж байна. Үүний оронд эрүүл байгаа дээрээ урьдчилан сэргийлээд сар бүр өөрийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулж аарай гэмээр байна. дархлааны бүтээгдэхүүнийг хэрэглэн эрүүл мэндээ бэхжүүлж байгаарай гэж хүсмээр байгаа юм. Өрхийн төсөв гэж байдаг шүү дээ. Түүндээ хоол хүнс, бензин тосноос гадна эрүүл мэндийн бүтээгдэхүүний зардлыг заавал тусгаж байх хэрэгтэй. Өрхийн орлогынхоо багадаа 10 хувийг эрүүл мэнддээ, урьдчилан сэргийлэхэд зарцуулдаг байх хэрэгтэй.
-Маш олон төрлийн биологийн нэмэлт бүтээгдэхүүн зах зээлд худалдаалагдаж байна. Тэгэхээр сонголт хийхдээ бид юуг анхаарах ёстой юм бол?
-Эрүүл мэндийг дэмжих биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг борлуулдаг маш олон хүн бий. Өглөө бүр л телевизийн нэвтрүүлгээр эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг хүмүүс сурталчилгаа хийдэг. Тэгвэл үүнээс сонголт хийхдээ нэгдүгээрт ямар бүтээгдэхүүн юм, хаана баталгаажсан бэ гэдгийг нь анхаарах хэрэгтэй. Байгалийн гаралтай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, ДЭМБ-аас сайшаагдсан, Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн, ЭМЯ-наас сайшаагдсан, олон улс орны эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллагаас сайшаагдсан, баталгаажсан гэрчилгээтэй байх ёстой.
Хоёрдугаарт үүнийг хэрэглээд ямар нэг гаж нөлөө үүсэх эсэхийг тодруулах хэрэгтэй. Дан ялангуяа гоо сайхны бүтээгдэхүүн бол эмийн бүтээгдэхүүнээс илүү иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна. Охид нүүрэн дээр нь батга, үрэвсэл, тууралт гарахаар далдлах гэж нэмж будаад байдаг. Гэтэл шалтгаан нь дотор байдаг. Үүнтэй адил үс унах, салаалах, хумс хугарах, ургахгүй байх, арьс сөрөх зэрэг нь эрүүл мэндэд асуудал байна гээд дохио өгч байгаа юм. Гэтэл үүнийг тухайн үед нь гаднаас нь аргалах гээд байдаг. Үүний оронд дотоод ямар шалтгаан байна, эрүүл мэндэд маань асуудал байна уу гэдгийг нягтлах хэрэгтэй.
Тэгэхээр бүтээгдэхүүн авахдаа хаана хэрхэн баталгаажсан талаар сертификатыг нь шалгах, гаж нөлөө, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар лавлаж байх хэрэгтэй.
Мөн тухайн бүтээгдэхүүний талаар хэн ярьж байна вэ гэдэг бас чухал. Хүний эрүүл мэндтэй холбоотой зүйл борлуулж байгаа, энэ талаар ярьж байгаа бол аль болох эмч хүний гараас авбал үнэн зөв мэдээллийг өгөхөөс гадна дараа нь сөрөг нөлөө гарвал буух эзэнтэй, буцах мөртэй.
-Хэрэглэхэд насны хязгаар байна уу?
-Дөнгөж төрсөн хүүхдээс эхлээд бүхий л насныхан хэрэглэх боломжтой. Төрөлхийн дархлааны дутагдалтай хүүхэд их төрж байна. Жирэмсэн үед эхийн эрүүл мэндэд сөрөг нөлөө их байгаатай холбоотойгоор хүүхэд эхийн хэвлийд байхдаа дархлааны тогтолцооны гол эрхтэн болох дэлүү, тунгалгийн булчирхайн дутмагшилтай төрөх нь ихэссэн байна. Бүх насныхан ямар ч өвчний үед шатанд, үндсэн эмчилгээтэй хавсран хэрэглэх боломжтой.
-Нийт хичнээн төрлийн бүтээгдэхүүн байдаг вэ. Тухайлсан өвчинд чиглэсэн байх уу?
-Арав гаруй төрлийн бүтээгдэхүүн байгаагаас сүүлд зүрх, чихрийн шижин, хүүхэд өсвөр үеийнхэнд, бөөрний, өөх хайлуулах, стрессийн эсрэг зэрэг тухайлсан үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд бий. Мөн сонгомлоор хэвлийн өөхийг шатаадаг ч бүтээгдэхүүн нэмж орж ирсээр байна. Хүүхдийн, гэр бүлийн, залуужуулах багц гэж бий. Манайхан ер нь 40 нас хүртэл эрүүл мэнддээ анхаардаггүй. 40 наснаас хүссэн хүсээгүй энд тэнд нь өвдөж, хөдөлгөөн нь удаашраад ирдэг учраас л эрүүл мэнддээ анхаарч эхэлдэг. Тиймээс ямар нэг шинж тэмдэг илрээгүй байхад л эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Ингэж чадвал 40 насны эрч хүч, эрүүл мэндийг 50, 60 насанд хадгалах боломжтой.
-Хориглох заалт бий юу?
-Хориглох заалт байхгүй. Яагаад гэхээр энэ бол хүний биед байдаг, дархлааг тэнцвэржүүлэгч.
Эрүүл мэнддээ анхаардаг, мөнгө зардаг, урьдчилан сэргийлдэг болох цаг ирсэн
-Бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь хамааралтай болох эрсдэлтэй гэх болгоомжлол байдаг. Эмэнд дасалтай болдог шиг үр дүн үзүүлэх үү.
-Ямар нэг эмийн бодист дасал үүсдэг. Бие махбодь химийн бодист дасал үүсдэг гэсэн үг. Харин хүнд өөрт нь байдаг байгалийн бодис дасал үүсгэнэ гэсэн ойлголт байхгүй. Дархлалын тогтолцоонд нөлөөлдөг гэдэг утгаар нь хүмүүс хэрэглэхээ болиход дархлаа суларна гэж боддог. Гэтэл дархлалын эс мэдээллээ өвлөж үлдээдэг. Хүний биед байгаа бүх эс үхэж, үржиж байдаг. Дээд талын эс 180 хоног л насалдаг. Тиймээс нэгэнт зөв мэдээлэл авсан дархлалын эс тухайн мэдээллээ өвлүүлж үлдээдэг. Дархлалын эс 100 хоног насалдаг ч дараагийн эсдээ дамжуулдаг.
-Эхний үр дүн мэдрэгдтэл хэр хугацаа зарцуулах вэ?
-Хүний биеийг бүхэлд нь хамгаалж байдаг бүхэл бүтэн тогтолцоонд нөлөөлөхийн тулд хамгийн багадаа нэгээс гурван сар хэрэглэх хэрэгтэй. Жишээлбэл, хүүхдээ өвөл хатгалгаа болгохгүй юмсан гэж бодож байгаа эцэг эх 8, 9, 10 сард хэрэглэчихсэн байхад өвөлдөө санаа зовох хэрэггүй. Тэгэхээр эрүүл хүн жилдээ нэг удаа гурван сар хэрэглэх нь. Ер нь дархлаанд нөлөөлөх эм бэлдмэлийг 14-өөс доош хоног хэрэглэвэл ямар ч хэрэг байхгүй.
-Үнийн талаар мэдээлэл өгөхгүй юу. 1-3 сарын хугацаанд хэрэглээд үр дүнг нь үзье гэвэл бидний хэтэвчнээс хир их мөнгө гарах вэ?
-Үнийн хувьд бага зэрэг үнэтэй. Дөнгөж төрсөн нярайгаас эхлэн өдөрт 3 ширхэг өгдөг бүтээгдэхүүний нэг сарын хэрэглээ нь 70 ам.доллар. Гэхдээ энэ тал дээр бас тайлбар өгөх нь зүйтэй. Үнээг тугалснаас хойш 16 цаг дотор саасан 50 литр сүүний ангир уургаас 49 кг том молекул болох альбумин глобулиныг ялгаж авдаг. Үүнээсээ ердөө 1 кг трансфер факторыг гарган авдаг юм. Энэ үйл явц нь маш олон дамжлагатай. Тэгээд Монголд авчрах тээврийн зардал, ирсний дараа шинжилгээ, баталгаа гээд зардлууд бий учраас бага зэрэг үнэтэй болж байгаа юм.
Гэхдээ энэ өвлийн хувьд жишээ авахад л хүүхэд нэг удаа хатгалгаа авахад тухайн өрхийн нэг нь заавал хүүхдээ харах шаардлага гарна гээд хамгийн бага төлбөртэй эмнэлэгт 5 хоног хэвтэх мөнгөөр л хүүхдийнхээ дархлааг дэмжих боломжтой. Улсын эмнэлэгт хэвтсэн ч 100 мянган төгрөгийн эм тариа авна. Дээр нь ажлаа алдаж, сэтгэл санаа ямар байх уу гэхээр урьдчилан сэргийлэлт маш чухал.
Ханиад томууны ид үеэр эхнэр нь өдөр нь хүүхдээ сахиад нөхрийнх нь ажил тарахаар орой солигдож ажилдаа явж байгаа хүн ч байна. Тэгэхээр ажлаа ч тайван хийж чадахгүй шүү дээ.

Эрүүл мэнддээ анхаардаг, мөнгө зардаг, урьдчилан сэргийлдэг болох цаг ирсэн. Бидний орчин тойрон бүхий л зүйлс эрүүл мэндэд заналхийлж байна. Тиймээс л эрүүл мэнддээ анхаардаг хүн бүрийн хэрэглээ болоосой гэж хүсэж байна. Эрүүл мэнддээ анхааралгүй эцэст нь химийн бодисоор бөмбөгдөж байна шүү дээ.
Манай улсын аль ч шатлалын эмнэлгүүд, сум, өрхийн эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх эмнэлгүүд ачааллаа даахгүй байна. Хүмүүс эрүүл мэнддээ анхаарахгүй байна гэдгийг нэг талаас нь харуулж байна. Нөгөө талаас өвдсөн хүмүүстэйгээ "ноцолдож" байгаа энэ салбарынхан урьдчилан сэргийлэлт дээр цаг гаргаж чадахгүй байна.
Хүн бүхэн эрүүл мэнддээ анхаарч, хөрөнгө оруулж, өвдөөгүй байх үедээ дархлааг дэмждэг энэ бүтээгдэхүүнийг хэрэглээсэй. Гэхдээ аль болох мэргэжлийн эмчид өөрийн эрүүл мэндийн байдлыг танилцуулан зөвлөгөө авах нь чухал. Ингэснээр таны үр хүүхэд, ээж аавд аз жаргал бэлэглэнэ.
Та бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99736795, 80013575 дугаарын утсаар хүүхдийн эмч, клиникийн профессор Б.Бат-Өлзийгөөс авах боломжтой.