Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот бий болгох, утаагүй хот болох зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хамгийн эхэнд Улаанбаатар хотын захиргааг Яармагийн дэнж руу нүүлгэнэ гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр болсон “Хот ба сэтгүүлч” зангиагүй уулзалтын үеэр хэлсэн байна.
Ингэснээр нийслэлийн 3500 төрийн албан хаагч болон эндээс үйлчилгээ авдаг 30 мянган гаруй иргэн хотын төвд түгжирч, бухимдал үүсэхгүйгээс гадна шинэ төлөвлөлт хийгдэх аж.
Яармагийн дэнжийг авто зам, дэд бүтцийн нарийн төлөвлөлтөөр хөгжүүлэх бөгөөд Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын зам дагуу хотын захиргааг нүүлгэснээр хөгжлийн шинэ концепци гарч, их дээд сургууль болон төрийн яамдыг ч нүүлгэх бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа хэлжээ.
Яармагийн дэнжид дэд бүтцийн суурь нь хийгдсэн учраас энэ ажил мөрөөдөл биш биелэл болно гэдгийг онцолжээ.
Мөн утааг бууруулах чиглэлээр ипотекийн зээлийг оновчтой олгож, газраа байраар солих гарцыг илүүд үзэх аж.
Өнгөрсөн жилүүдэд ипотекийн зээл авсан иргэдийн судалгаагаар орон сууцанд амьдардаг иргэд голцуу байрны нөхцөлөө сайжруулж авсан байдаг. Гэр хороололд амьдардаг иргэд зээлд хамрагдсан ч яндангаа буулгадаггүйг судалгаагаар тогтоосон. Тиймээс яндан буулгаж, орон сууцанд орж, газар зөв чөлөөлөх менежмент хэрэгжүүлнэ гэдгийг хотын дарга хэлжээ.