Ромын Пап Френцис Чилийн хот хоорондын нислэгийн үеэр онгоцны үйлчлэгч нарын гэрлэлтийг баталжээ. 39 настай Пола Подест Руиз, 41 настай Карлос Чиуффарди Элоррига нар гэрлэлтээ батлуулсан байсан хэдий ч Ромын Папаас адислаж өгөхийг гуйсан аж.
Харин Пап Френцис хариуд нь “Та хоёрыг гэрлэлтийг баталж өгөх үү?” хэмээн асуужээ. Хосууд 2010 онд болсон газар хөдлөлтийн улмаас Чилийн нийслэл Сантиагод байдаг сүмдээ гэрлэх ёслолоо хийж чадаагүй аж.
Ингээд Пап Сантиаго хотоос Икүики орох замдаа хосуудын гэрлэлтийг баталж, Католик шашны ёсоор хуримлуулжээ. Тэрээр хосуудад гараараа гэрлэлтийн баталгаа бичиж өгсөн бөгөөд сүйт залуу, сүйт бүсгүй болон гэрч нь гарын үсэг зурсан байна.
Ромын Пап Френцис өнөөдөр Икүики хотод нийтийн мөргөлд оролцоод дараагийн айлчлал болох Перу улс руу явах аж.
Эх сурвалж: BBC