Пүрэв гарагаас Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нүүрс тээврийн автомашинууд нэвтэрч эхэллээ. Пүрэв гарагийн 17.00 цагийн байдлаар БНХАУ-ын талаас 320 автомашин боомтоор орж ирээд байгаа гэдгийг Гашуунсухайт боомтын дэд дарга мэдээлжээ. Үүнд Тавантолгойн нүүрс тээврийн автомашинуудаас Оюутолгойн зэсийн баяжмал ачдаг машинууд багтаж байна. Боомтын асуудлаас болж “Оюу Толгой” ХХК гэрээгээр хүлээсэн баяжмал нийлүүлэх үүргээ биелүүлж чадахгүй болсон гэж “Turquoise Hill Resources” компани мэдэгдсэн юм. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд сүүлийн хоёр өдөрт “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш зургаа орчим хувиар буураад байв.
Хэдий тийм боловч ийнхүү пүрэв гарагаас эхлэн нүүрсний тээвэрлэлт хэвийн явагдах нөхцөл бүрдэж байна. Монгол Улсын Засгийн газар Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт маршрутаар нүүрс тээвэрлэхээр болсон нь тээврийн компаниудын ачилтын зардлыг тонн тутамд 2-3 ам.доллараар нэмэгдүүлжээ. БНХАУ-ын талын тээврийн компаниуд үүнийг эсэргүүцэж, 12 заалт бүхий шаардах бичгийн ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн боомтын захиргаанд хүргүүлээд байгаа аж. Улмаар Ганцмодны боомтын орчим дахь авто замыг хааснаас болж Монголын талаас эрдэс бүтээгдэхүүн экспортолж, БНХАУ-ын талд очсон автомашинууд буцаж хил нэвтэрч чадахгүйд хүрээд байсан юм.
"Энэ асуудалд БНХАУ-ын Засгийн газар оролцоогүй гэдгээ илэрхийлсэн" гэж Гадаад харилцааны яам мэдээллээ. Боомтод үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд нэгдүгээр сарын аравнаас эхлэн Гадаад харилцааны яам БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж, холбогдох газруудад хүсэлт гаргасан байна. Түүнчлэн "Улмаар асуудлыг шуурхай шийдвэрлэлээ", "БНХАУ-ын тээвэрлэгчдийн шаардлагыг дээшээ уламжлагдаж албажсанаар манайд ирэх үед нь ажлын хэсэг байгуулж, ярилцаж шийдье" гэж тохирсон талаар Гадаад харилцааны яам онцоллоо.
Т. Элиса