АНУ-ын тансаг эдлэлийн “Tiffany & Co”-ийн борлуулалт баярын улиралд эргэн өсжээ. Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард борлуулалт нь өмнөх оныхоосгурван хувиар нэмэгдсэн талаар тус компани мэдээлжээ. Хэдийгээр борлуулалт нь 2017 онд жилийн дүнгээр нэг хувиар буурсан ч энэ оны борлуулалтын жилийн таамгаа дөрвөн хувь болгож нэмэгдүүлсэн байна.
“Tiffany & Co” компани баярын улирлаар шинээр гэр ахуйн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн танилцуулсан аж. Үүний дотор 90 ам.долларын үнэтэй үзэгний сав, 275 ам.долларын үнэтэй сахлын мөнгөн багс, 450 ам.долларын үнэтэй шугамны борлуулалт өндөр байсан нь санхүүгийн үзүүлэлтэд нь эерэгээр нөлөөлжээ. Энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш 1.2 хувиар өссөн байна. Энэ үзүүлэлт он гарсаар 3.5 хувиар өссөн дүнтэй байгаа юм.
Н. Номин-Эрдэнэ