Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /MOSA/ ээлжит бүх гишүүдийн хурлаа хийж "Бууч" ХХК-ийн захирал Ц.Чулуунзагдыг ерөнхийлөгчөөрөө сонголоо.
2007 онд байгуулагдсан цагаасаа хойш 11 жилийн турш тасралтгүй явуулсан энэ холбооны үйл ажиллагаа Монголын мэдээллийн технологийн хөгжилтэй салшгүй холбоотой.
Ц.Чулуунзагд MOSA-ийн ерөнхийлөгч болохдоо, "Дэлхийн хөгжлийн хурдыг IT-ийн салбар тодорхойлж байна. Бид энэ хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд салбарынхаа хүний нөөцийг хөгжүүлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт татах боломж нөхцлийг бий болгох ёстой. MOSA үүнийг гол чиглэлээ болгон ажиллана" гэж хэлсэн юм.
Мөн төр, Засгийн газартай хамтран ажиллаж, төрөөс үүдэлтэй нийгмийн стрессийг арилгахад мэдээллийн технологийн салбар чухал үүрэг гүйцэтгэх ёстойг онцоллоо.