-Дар аль-Ислам & Дар аль-Харб + Дар ас-Cульх
Хийрхлийг нь дэвэргээд өгвөл, тэгэх тусмаа соёлжиж гэгээрсэн энэ XXI зуунд фанатаараа үлдсэн мэт аашлах шашин бол ислам. Араб дахинд өрнөж буй “хавар” гэх үйл явц, Европын орнуудыг онилон очиж алж талах исламистууд чухам “яагаад заавал тэд” гэх асуултад булаастай. “Заавал мусульман хүн үүнийг хийх ёстой юу?”, “ёстой юм бол яагаад?” гэх асуулт манай сонины уншигчдаас ч ирж байсан тул энэ удаа газар зүйн онолоос нь тайлбар хайя.
Бид газар зүйн хичээлээрээ 4 далай, 5 тив, тив дотроо хойг, арал, салбар тив гээд баахан заалгачихсан. Дэлхийд 200 гаруй улс орон байна гэдэг нь хэний ч мэдэх ердийн мэдлэг. Тэгвэл ертөнцийн мусульман хүнд ийм ойлголт байдаггүй юм. Байлаа ч тэр нь хийсвэр. Заалгаад л өнгөрсөн болохоос мөрдөх албатай биш.
Дэлхийд 200 гаруй улс орон байна гэдэг нь хэний ч мэдэх ердийн мэдлэг. Тэгвэл ертөнцийн мусульман хүнд ийм ойлголт байдаггүй юм. Байлаа ч тэр нь хийсвэр.
Тэдэнд 5 тив бус гурван ертөнц байна. Коран ба хадис хэмээх хөлгөн сударт нь бичээтэй байна. Абу Ханифа гэгчийн үндэслэсэн Ханафитын мазхабын онолд нь бүр тодорхой байна. «Исламын нутаг дэвсгэр» буюу “Дар аль-Ислам”; «дайны нутаг дэвсгэр» буюу “Дар аль-Харб”; «Эвлэрлийн нутаг дэвсгэр» буюу “Дар ас-Cульх” (ахль ас-cульх) гэж л байна. Эхнийх нь бол мусульманчуудын хяналтад байгаа, исламын хууль мөрдөж буй газар нутаг. Хоёр дахь нь исламын хуулийг мөрддөггүй, гэвч исламын шашнаа дэлгэрүүлбэл зохих газар нутаг. Дайны гэсэн тодотгол нь зөнч Мухаммадын үетэй холбоотой, тэр үед Арабын хойгт шашнаа дэлгэрүүлэхийн төлөө үхэх хатахаа үзэн тулалдаж байсан тул тэгж нэрлэсэн, яваандаа тэд Мединад төвлөрөөд Халифатаа байгуулаад ирмэгц исламын төрт-улсаа бусад ертөнцөөс ялгахын тулд “Дар аль-Харб”-аа нэршил болгон үлдээсэн. Гурав дахь нь гэрээ, хэлэлцээр (сульх) байгуулж төвхнүүлсэн газар нутаг гэх утгатай. Мусульман бишчүүдийн нутаг нь мусульманчууддаа төлбөр (дани төлөх, жизья такс гэх мэт) төлөн, тэднээр хамгаалуулан амар жимэр оршино. Худалдаачид нь исламын нутагт хоёр дахин их татвар төлнө гэсэн заалт ч байжээ. VIII зуунд чухам ийм хуулиар дэлхийг хувааж дагаж мөрдөж байжээ. Өөрөөр нэрлэсэн явдал ч түүхнээ байсан, жишээ нь буруу номтны нутаг бол “Дар аль-куфр”, “Дар аль-худна” гэвэл мөн л эвлэрлийн нутаг, “Дар аль-хийад” (нейтраль буюу төвийг сахисан нутаг дэвсгэр), “Дар ат-таухид” (нэг бурханд захирагддаг нутаг дэвсгэр), “Дар ас-салям” (энх тайвны нутаг дэвсгэр), “Дар аль-амн” (аюулгүйн нутаг дэвсгэр) гэхчлэн.
Исламын шашинт аль ч улсад аливаа хууль тогтоомжийг исламын зарчмууд, хууль дүрэмд нийцүүлэн үйлчлүүлэх ёстой гэж үздэг
Исламын шашинт аль ч улсад аливаа хууль тогтоомжийг исламын зарчмууд, хууль дүрэмд нийцүүлэн үйлчлүүлэх ёстой гэж үздэг ч орчин үеийн соёлжсон олон орон үүнийг тэр утгаар нь хэрэглэдэггүйд л өнөөгийн жихадист, исламист, экстремист хүчнүүд эгдүүцэн дургүйцээд терроризмын зам сонгосон юмсанж. Мусульман биш л бол аяндаа «дайны нутаг дэвсгэр» - “Дар аль-Харб”-ын хүн ард (хэрэг дээрээ дайсан) болж хувирдаг тул тэдний эсрэг дайтах, алах талах нь исламын хууль номоороо зөвтөж таардаг. “Дар аль-Ислам” бол жам ёсоороо тэрхүү итгэл үнэмшлээ түгээж, хүчээр дагуулж, эс зөвшөөрсөнтэй нь жихад хийж, ялж тэлж, олширч, үржиж байх ёстой хэмээн хөлгөн судруудад нь заачихсан. Исламын ертөнцөд төрөлт гэж тоймгүй, эмэгтэй хүнийг исламын байлдагч хөвгүүн төрүүлж өгөх заяа төөрөгтэй гээд үзчихсэн тул бараг эмгэн болтлоо жирэмслээд төрүүлээд байх нь тэр. Чухам яагаад мусульман болж төрөөгүй, тэгснийх нь төлөө егүүтгэхийг Сири, Ирак, Египет, Ливид ойрын 6 жил үзүүлж өгсөн нь цаагуураа тийм учиртай. Мусульман байна гээд шиит, алавит бол суннитуудын яргалалд өртөж болдогийг “Сирийн хавар” харуулсан.
“Дар аль-Харб”-ын нутагт буй мусульманчууд “Дар аль-Ислам” дахь мусульманчуудтайгаа адил эрх эдлэх ёстой хэмээн Ханафитын мазхабын онолд нь заачихсан тул эдүгээ Европ, АНУ-д цагаачлан суугаа исламынхан шашны эрх чөлөөгөө эдлэх шаардлага тавьж, тэр нь хэрэгжиж ирсэн. Саудын Арабаас Германд хандан Германд дүрвэн очсон мусульман дүрвэгч 100 хүн тутамд нэг мечеть барьж өгөх зардал гаргая, Германы даяар нийт 300 мечеть шинээр барьж босгоё гэсэн нь “Дар аль-Ислам” сургаалиас нь үүдэлтэй, буруутгах аргагүй. “Дар аль-Харб”-ын нутагт мусульман хүн нүгэл үйлдвэл зөвхөн шариатын хуулиар шийтгэх, тэд нь Аллахын өмнө хэргээ хүлээнэ гэдэг нь ч мусульманчуудын давуу эрхийг нотлох мэт.
Мусульманчуудын итгэл үнэмшлийг дээр өгүүллээ. Ертөнцийг тэд яг ингэж хувааж үзэж хүн болдог, үхэн үхтэлээ сүсэглэдэг гээд ойлгочих. Одоо арай бодит тайлбар хайя. Яг өнөөгийн мөргөлдөөн ингэхэд юунаас үүдэлтэй вэ?
Бүр цаад шалтгаан нь эрх мэдэл ба соёл хэмээх суурь асуудалд нь байгаа хэрэг.
“Арабын хавар”, түүний дараахи дүрвэгсдийн их цуваа, “Исламын улс” гэх алан хядагчдын энэхүү түүх бол исламын ба өрнөдийнхний хооронд мөргөлдөөн дахин амилж байгаагийн хурцатсан үе шат нь юм. Бүр цаад шалтгаан нь эрх мэдэл ба соёл хэмээх суурь асуудалд нь байгаа хэрэг. Хэн нь хэнийгээ вэ? Хэн нь захирах, хэн нь захирагдах вэ гэдэгт, нэг ёсондоо “Дар аль-Ислам”, “Дар аль-Харб”-ын хэн нь ертөнцөд эзэн суух вэ гэх стратегийн учир шалтгаанаас үүдэлтэй.
Зарим судлаачийн үзсэнээр аль дээр үед Оросын хувьсгалын удирдагч Владимир Лениний тодорхойлсон улс төрийн бодлогын суурь дүгнэлтүүд ислам ба өрнийн өрсөлдөөний эх сурвалж нь ажээ. Тэгээд ч Ленинийхээр утга учиргүй гэж үзсэн мөргөлдөөн, хэн нь “зөв”, зөв гэж байвал нөгөө талд нь буруу нь байдаг шал хоёр өөр төсөөллийн хооронд мөргөлдөөн оршиж байна. Ислам исламаараа, өрнөд өрнөдөөрөө байгаа тохиолдолд энэ хоёр хүчирхэг иргэншлийн хооронд, амьдралын хэв маягийн хооронд үндсэн гол мөргөлдөөн үргэлжилсээр байх болно. Энэ хоёр иргэншлийн хоорондын харилцааг 14 зууны туршид тодорхойлж ирсэн тэр зөрчил цаашид ч тодорхойлсоор байх болно гэх лут дүгнэлт америк профессор С.Хантингтоных.
“Дар аль-Ислам”, “Дар аль-Харб”-ын харилцаа улам түвэгтэй боллоо. Харилцан үгүйсгэх, үзэн ядах туйлдаа хүрлээ.
“Дар аль-Ислам”, “Дар аль-Харб”-ын харилцаа улам түвэгтэй боллоо. Харилцан үгүйсгэх, үзэн ядах туйлдаа хүрлээ. Ирак, Сирид исламистуудын үйлдсэн яргалал, тэд дүрвэгч болж хэдэн мянгаараа Европ руу очоод хэдхэн жилд үйлдсэн террорист халдлагууд, АНУ-д ч, Орост ч мөн тэгж бужигнуулдаг гэхчлэн ярьвал үлгэр дуусахгүй.
“Дар аль-Ислам”-ын нутгийг “Дар аль-Харб”-ын колоничлогч гүрнүүд эзэгнэж, байгалийн нөөцийг нь сорж, нутаг дэвсгэрийг нь хяналтдаа барьж байсны хариу тусгал нь шал өөрөөр илэрч буй жишээ бол Их Британийн нийгмийн бүтэц байна. Тэнд оршин суугаа үйл олон пакистанчууд, бенгальчуудыг жишээ болгож болно. Франц, Парис дахь арабчууд хүн амынхаа тоогоор франкуудынхаа араас элдэж яваа.
1990-ээд оны түүх. Тэр үед явагдсан мусульман ба мусульман бус шашинтны хоорондын хуваагдлын шугамын дагуухи 28 мөргөлдөөний 19 нь ислам ба христосын шашинтнуудын хооронд, түүнээс 11 нь ислам ба үнэн алдартны хооронд, 7 нь Африк, Зүүн өмнөд Ази дахь христосын шашныг дагагсадтай хийсэн мөргөлдөөн байжээ. Тодорхой жишээ байна. Европ ба исламын хоорондын хуваагдлын шугамын дагуу босни, хорватын хооронд, боснийн мусульман серби ба боснийн үнэн алдартан сербиүдийн хоорондын үхэх сэхэхээ үзсэн дайн дэгдсэний улмаас Югослав хэмээх тэр төрт-улс задран унажээ. Тэр дайн Европт II дайнаас хойш хамгийн их хүч хэрэглэсэн, уршиг тарьсан нь байсан ба уршиг дагавар нь үргэлжилсээр өнөө хүрсэн.
“Хүйтэн дайн” дуусмагц түүхэн антагонизм нь эрчимтэй сэргэснийг хоёр иргэншлийн гишүүд хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал 1991 онд эрдэмтэн Бэрри Бузан өрнө ба исламын хооронд иргэншлийн “Хүйтэн дайн” дэгдэж, тэр дайнд Европ тэргүүн шугам болж буй шалтгааныг тодорхойлсон нь өнөөдөр ч үнэний өчил болж байна. Тэрээр ямар шалтгааныг нэрлэсэн гээч: Төрийн ба шашны үнэт зүйлийн эсрэгцэл, христосын ба исламын шашны хоорондын түүхэн өрсөлдөөн, өрнийн сүр хүчинд хорссон атаа жөтөө, колоничлолоос хойшхи Ойрхи Дорнодын улс төрийн орон зайд өрнийнхөн ноёлсныг эсэргүүцсэн эгдүүцэл, өнгөрсөн хоёр зууны туршид исламын болон өрнийнхний бүтээсэн ололт амжилтын харьцуулалтаас үүдсэн хорсол доромжлол, энэ бүхэн антагонизм сэргэсний гол шалтгаан гэжээ. Мөн айхтар томъёолжээ. Европыг очиж ноолоод, дараад, түгшээгээд, дэлбэлээд байгаагийн цаад шалтгааныг англи профессор нүднээ буутал үзмэрдээд хэлчихсэн нь тэр.
Өрнөдийн соёл гэдэг нь материаллаг, завхарсан, уналтад орсон, ёс суртахуунгүй гэж тэд үздэг.
Гай газар дороос гэдэг шиг “Арабын хавар” өрнүүлээд ардчилал тогтоочихно гэсэн биш өрнөдийнхөн бүр тонгорууллаа. Турк хорлонтой тоглолт хийж байна. Үнэндээ араб ба исламын ертөнцөөс улс төрч, түшмэл, эрдэмтэн, бизнесч, эсвэл сэтгүүлч ч бай ямар нэгэн исламын хүнтэй таарлаа гэхэд өрнөдийнхний үнэт зүйл, институцийг магтан сайшааж байгаа нэг ч хүнтэй тааралдана гэж бараг үгүй. Харин тааралдсан нь ам нээвэл уушги нээж, өөрийн болон өрнөдийн иргэншлийн ялгаа, өөрийнх нь соёлын давуу байдал, соёлын нэгдмэл байдлаа хамгаалж чадаж байгаа тухай, түүнд нь Аллах тусалдаг, заяанаасаа бурханлаг дээд тэнгэрийн шашинтай тухай тэд ам мэдэн чалчих вий.
Мусульманчууд нарийндаа бол өрнөдийн сүр хүчнээс эмээдэг. Учир нь өөрсдийнх нь нийгэм, итгэл үнэмшилд заналхийлж байдагт тэд зэвүүцдэг. Өрнөдийн соёл гэдэг нь материаллаг, завхарсан, уналтад орсон, ёс суртахуунгүй гэж тэд үздэг. Барууны соёлыг нүглээр дүүрсэн, толгой эргүүлэм гэж үзээд амьдралын хэв маягтаа нөлөөлүүлэхгүйн тулд эсэргүүцэх хэрэгтэйг шашны сургаальд нь байнга анхааруулдаг. Тэр нь одоо Европт дүрвэгсдийн халдлагаар нотлогдоно.
Тэгвэл монголчууд бидэнд бас л “тэд” буюу “Дар аль-Харб” гэдгээр ханддаг юм билээ. Буддын шашин, бөөгийн шашин гэж байхгүй, тэр бол худал домог, эсвэл гүн ухаан, иймээс Та бүхэн төгс бус, алдаатай, хуурамч шашин шүтдэгийнх нь төлөө, эсвэл ямар ч шашин шүтдэггүйнх нь төлөө исламынхан Та нарыг буруутгана гэж ярьж ятгахыг би өөрийн биеэр үзсэн, нотлоно чиг. Мусульманчуудын нүдээр бол манайхны секуляризм, шашингүйн үзэл бол ерөөсөө ёс суртахуунгуй явдал, өөрсдийг нь бүтээсэн бурханы эсрэг хорлол гэж ярьж байхыг би бишгүйдээ сонссон. Материаллаг, хэлмэгдүүлэгч, харгис, завхарсан, ёс суртахуунгүй хэмээн өрнөдийнхнийг фундаменталист имамууд нь үздэг өрнөдтэй нягт холбогдсон Монголтой харилцаагаа тэр бүр хөгжүүлж болохгүй байна хэмээн ираны нэг дипломатч надад ярьж байсан нь санагдчихлаа.