-Та 33 нэр төрлийн ном орчуулж, толь бичиг гаргаснаас 13-ыг нь 2016 онд орчуулсан байна. 2017 онд уран бүтээлийн ямар олз омогтой байв?
-Орчуулагч хүний уран бүтээл тодорхой үе шатуудтай байдаг. Би анх зэвсгийн эрдмийн роман орчуулж уран бүтээлийн гараагаа эхэлсэн нь тухайн цаг үед Хятадын у-шу руу хүүхэд залуус маань хошуурч байсантай холбоотой. Дараа нь кино, олон ангит кино түлхүү орчуулсан. Улмаар толь бичиг, сурах бичиг зохиох тал руу анхаарч байснаа сүүлийн жилүүдэд уран зохиолын орчуулга руу шуурхай ороод байна. Улиран одсон 2017 оны тухайд уран бүтээлийн олз омог арвин жил байлаа. Хятадын сонгомол дөрвөн романы гурав дахь нь болох “Баруунд зорчсон тэмдэглэл” бүтээлийг хөрвүүлж дуусгалаа. “Хувраг бүжиг” нэрт ном орчуулан уншигчдынхаа гар дээр тавьсан. “Гурван биет” романыг орчуулж хэвлүүлэхэд бэлэн болголоо.
-Багш, орчуулагч хоёр ажлынхаа алинд нь илүү цаг гаргаж байна вэ?
-Олон төрлийн ажлыг сэлгэж сольж хийвэл алжаал ядаргаа багатай байж болох тухай эрдэмтэн судлаачид олж тогтоосон байдаг. Тэр дагуу орчуулгын ажилдаа нэлээд түлхүү цаг зарцуулчихаад дараа нь хичээл сургалт руугаа орохоор сэтгэл сэргэж, бие хөнгөрөөд ирэх шиг санагддаг.
-“Хятадыг ажигладаг” гэж Та хэлжээ. Хятад хүмүүст монголчууд таагүй ханддаг. Манай мөнхийн хөрш дэлхийн хоёр дахь том эдийн засагтай энэ их гүрний хүн ардаас монголчууд бидний суралцах хамгийн гол зүйл нь юу бол?
-Танай сайтынхан надтай ярилцлага хийхдээ нэлээд судалж асуултуудаа урьдчилан төлөвлөж бэлдсэн нь илт харагдаж байна. Энэ тун сайн хэрэг. “Би хятад судлаач хүний хувьд Хятадын цаг үеийн байдлыг байнга ажиглаж байхыг хичээдэг” тухай өөрийн нүүр номын бичлэгтээ дурдсан нь бий. “Муу ард түмэн гэж байдаггүй” хэмээн бичсэнийг ч та бас анзаарсан байх. Манайхан бүгдээрээ хятадуудыг үзэн ядаж таагүй ханддаг гэвэл хэт өрөөсгөл дүгнэлт болно. Манай хүмүүсийн дотор хятадуудад таагүй ханддаг хэсэг бүлэг хүмүүс байдаг нь нууц биш. Хятадуудын хувьд ч Монголын ард түмнийг доршааж, манай улсын тусгаар тогтнолыг үгүйсгэн Хятадад нэгтгэх хүслээ ил тод зарлан тунхагладаг тодорхой бүлэг хүмүүс байдаг.
Тэрбум гурван зуун сая хүн амтай хүчирхэг өмнөд хөрш маань өдөр сараар урагшлан хөгжиж байна. Харин гуравхан сая хүн амтай Монгол Улс маань олигтой хөгжихгүй дороо дэвхэцсээр байгаад бухимддаг хүмүүс олон байдгийн нэгэнд миний бие яахын аргагүй хамаарна. Мэдээжийн хэрэг хятадуудаас суралцах зүйл маш олон. Тухайлбал аж ахуйг хөтлөх ухаан, шинжлэх ухаан технологийг түлхүү хөгжүүлж чадаж байгаа, төр засах ёсон гээд тэднээс суралцах зүйлсийг тоочвол их урт жагсаалт гарна. Тэр дундаа боловсон хүчнээ бодлоготой бэлдэж, тэднийхээ хэр чадалд тохирсон ажлыг оноон хийлгэж чадаж байгаагаас манайхан хамгийн түрүүнд сурууштай санагддаг.