Google translate-ийн монгол хэлнээс орчуулдаг үйлчилгээ ажиллахгүй байгаа талаар diplomat.com мэдээлжээ. Энэ дагуу шалгаад үзэхэд үнэхээр алдаатай орчуулж байгааг та харж болно.
Тухайлбал, утга учиргүй “хырймсьөс иролймруоө” хэмээх дурын үсэг бичээд монголоос англи руу орчуулахад “come on” буюу “нааш ир”, “ооооообз” гэхэд “okay”, “өиоыйөм оырл” гэвэл “excuse me” буюу “уучлаарай” хэмээн орчуулж байна. /Та ч мөн шалгаад үзээрэй/
Энэ талаар diplomat.com сайтад мэдээлсэн Кардиффын их сургуулийн олон улсын улс төр судлалын профессор Сергей Радченко монголчуудыг ийм утгагүй үсгийн цуглуулгаар ярьдаггүй нь ойлгомжтой талаар бичээд “Монгол хэл бол уран яруу, арвин үгсийн сантай, эртнээс уламжлалтай ардын аман зохиолын баялаг өв сантай ард түмэн. Монголоос зайтай амьдардаг хэдий ч би ч, хүүхдүүд маань ч монголоор ярьдаг" хэмээн бичжээ.
Эх сурвалж: diplomat.com