Сүүлийн өдрүүдэд шатахуунаас болж хэрэглэгчдийн дунд эргэлзээтэй байдал үүсээд байна.
2012 оноос хойш дэлхийн нефтийн зах зээлд юу болж байгаад дэлдэн чихээ ашиглахаа мартан бид дэндүү амар амгалан амьдарсан буюу шатахууны үнэ сүүлийн 6-7 жил тогтвортой явж ирсэн билээ. Гэхдээ өнөөдөр шатахууны хомсдол үүсээд тартагтаа тулчихсан, үнэ нь өсөөд тэнгэрт хадчихаагүй байгаа учраас төр засаг ухаалаг, зөв шийдвэр гаргавал байдлыг нааштайгаар эргүүлж чадна гэсэн үг. Бодит байдал дээрээ эдүгээ төр засгийн ухаалаг шийдлийн дутагдал, ард иргэдийн дунд мэдээллийн хомсдол үүсчихээд байна гэж хэлвэл илүү зохилтой.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГАЦАА, ОУВС-ИЙН ШАХАА
Дээр өгүүлснээр нөхцөл байдал иргэдийн хувьд хүндрэлд ороогүй байна. Учир нь төрөөс улсын сарын шатахууны нөөцийг импортлогчид өөрийн хөрөнгөөр барих үүргийг хүлээлгэдэг. Харин өчигдрөөс шатахуун тасалдаж эхэллээ. Ихэнх ШТС-ууд нөөцгүй болсон тайлбарыг хийж 01 сарын 22-ны өглөө гэхэд M-Ойлын ШТС-уудад урт дараалал үүсч жолооч нар бухимдалтай байна. Энэ байдал цаашаа удааширвал яах вэ? Манай улсын шатахууны нийлүүлэлтэд үүсээд байгаа том асуудал нь Засгийн газрын гацаа юм. Тэд шатахууны үнийг цаашид хүчээр зах зээлийн хуулийг сөрсөн хэлбэрээр барих боломжгүй боллоо.
Ихэнх ШТС-ууд нөөцгүй болсон тайлбарыг хийж 01 сарын 22-ны өглөө гэхэд M-Ойлын ШТС-уудад урт дараалал үүсч жолооч нар бухимдалтай байна.
Өмнө нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөд дотоодын шатахуун импортлогч компаниудын онцгой татварыг буулгаж төрийн зохицуулалт хийн гал унтраах аргыг хэрэглэж ирсэн. Харин өнөөдөр дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ 30% өсчихөөд байгаа энэ үед Засгийн газар өөрөө хадны завсар хавчуулсан халиун зулзага болж орхив.
Учир нь манай улс ОУВС-тай тохиролцсоны дагуу энэ оны 7 болон 11 дүгээр сард онцгой татвараа сэргээн өсгөх буюу дахин буулгаж зохицуулах “эрхээ хасуулсан” юм. Ингээд дэлхийн зах зээлийн үнэ өсөөд байхад хэдэн импортлогчдоо “тэсч бай”, “үнээ нэмвэл сайхан мэдээрэй” гэсэн үгээр аргалсаар өдийг хүрлээ. Тэр хооронд засаг солигдож ард иргэдийн асуудал байтугай өөрсдийн сандал суудлынхаа хувиарлалтыг хийх гэсээр он гарсан.
Гэтэл өнөөдөр импорлогчид алдагдал хүлээгээд ирэхээр шатахууны нөөцийн асуудал Засгийн хоолойд тулсан хутга болж ирлээ. Дотоодын хэдэн импортлогчдоо үнээ нэмснийг нь “лицензийг нь цуцална” гэсэн сенсацийг дэгдээгээд голоо зогоож сууна.
Үнийг нь нэмүүлчих гэхээр ард олонд оноо алдах цаашлаад огцрохоос айна. Татвараа буулгах гэхээр тэртэй тэргүй ОУВС-ийн аманд өөрсдөө уначихсан. Төр засаг ард иргэд, ОУВС хоёрт өөр өөр амлалт өгснийхөө горыг ийнхүү амсаж сууна.
ҮНЭНДЭЭ ХЭН НЬ МОНОПОЛЬ ЮМ БЭ?
Зах зээлд шилжсэнээс хойш монголчууд энэхүү үйл явцынхаа учир зангилааг эрхбиш гадарлах болсон. Эрэлт, нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн гэх мэтээр бизнес гэдэг үйл явц өөрөө дэлхий даяар жамаараа урсаж байна. Манай улсын хувьд түүгээр явж болдоггүй “хувь заяатай” салбарын нэг бол шатахууны импортлогчид. Улсын тусгаар тогтнолтой холбоотой учир гэсэн “үүрэг хүлээсэн”, ард иргэд ядуу учраас гэсэн “хариуцлага үүрсэн” энэхүү салбарын үнийг төр засаг мэдсээр явж ирсэн.
Тусгаар тогтнолын нэг тулгын чулуу гэж тунхаглаад байгаа энэ салбараа хүссэнд нь өгөх үү гэдэг бодох л асуудал.
Компаниуд монополь гэсэн “хаягтай”, эзэд нь “олигархууд” гэсэн нэртэй. Дэлхий зах зээлд нефтийн үнэ өсөх, шатахуунаа авдаг Сингапурын томъёоны тоо хэдэн орон руу шилжиж байсан ч төрийн дарамт, иргэдийн хараал зүхлийг хүртээстэй. Энэ нь мэдээж ядуу нэртэй толгой дараалан автомашинтай бидэнд хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд импортлогчид литр тутамдаа 200-300 төгрөгөөр алдагдал хүлээгээд эхэлжээ. Үнэ өсч магадгүй сургаар монополиудыг үгүй хийх оронд нь Роснефтийг оруулж ирэх яриа ч дэгдээд эхлэв. Тусгаар тогтнолын нэг тулгын чулуу гэж тунхаглаад байгаа энэ салбараа хүссэнд нь өгөх үү гэдэг бодох л асуудал.
Гэвч... гэвч өмнө нь ийнхүү яриа дэгдэхэд Роснефт 10 хувиас бага ашигтай бас дээрээс нь төрийн хатуу зохицуулалттай зах зээлд ажиллахгүй гэдгээ ил далдаар хэлсэн байдаг. Гадны компаниудыг урьж залж авчирлаа ч ямар ч эрүүл ухаанаар бодсон ашиггүй ажиллаад дээрээс нь манай төрийн бодлогоор бөндөгнөж байдаг “жижиг гарууд” тэд биш билээ.
Манай улсын дотоодын импортлогч нар жижиглэнгийн худалдаа эрхлэгчид. Бүхэлдээ 3 хувийн ашигтай бизнесийг тэд эрхлэж байгаа. Өнөөдрийн манай зах зээл дээрх үнийг Орос болон Хятад улсуудтай харьцуулахад ядах юмгүй. Хятадад шатахууны үнэ 2800-3000 шахуу төгрөг орчим байгаа. Орост шатахуун өссөн байдалтай байна. Урагш, хойшоо автомашинаараа хил гааль гардаг иргэд үүнийг маш сайн мэдэж байгаа.
Гэхдээ өнөөдрийн нөхцөлд импортлогчид литр тутамдаа 200-300 төгрөгөөр алдагдал хүлээгээд эхэлжээ.
Дотоодын импорлогчид өнөөдрийн борлуулж буй шатахууны литр тутмын 500 орчим төгрөг нь татвар байдаг гэдгийг хүн бүр мэдэхгүй байх.
Мөн монополь хэмээн хараан зүхэж буй 10 хүрэхгүй компани нь тогтвортой найдвартай ажиллаж байгаа болохоос цаана нь шатахуун импортлох зөвшөөрөлтэй 87 компани байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэдгээр компаниуд ашигтай үед нь зах зээл дээр ажиллачихаад ашиггүй ийм үед нь таг чимээгүй сууж байдаг гэдгийг ч бас мэдэх хэрэгтэй бизээ. Эдгээр 87 бол төр засагт чичлүүлж, хэрэглэгчдийн хэл аманд өртдөггүй өөрөөр хэлбэл 100 хувь цэвэр ашгийн төлөө ажилладаг компаниуд. Бусад үед томоохон буюу тогтвортой найдвартай ажилладаг та бидний мэдэх хэд нь улсын нуруунаас ачааны хүндийг үүрэлцэж, уур бухимдлын бай болон тэссээр байдаг нь үнэн билээ.
Тэгэхээр энэ зах зээлд хэн ч монополь биш. Хэн ч шатахуун импортлох эрх нь нээлттэй. Магадгүй та ч шатахууны бизнес эрхлэж болно шүү!
Шатахууны үнийн өсөлтөд хэн нэгэн буруутанг цоллох шаардлагатай бол тэр нь төр засаг гэдэг нь энэ бүхнээс харагдана. Нэг талаас “монополиуд үгсэн хуйвалдаж үнээ нэмэх гэж байна” нөгөө талаас импортлогчид “зуу зуун саяар тоологдож эхэлсэн алдагдлаараа цаашид тэсэхээ байлаа” гэсэн хоёр туйлын үнэн мөнийг олохоор Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б. Цогтгэрэлээр ахлуулсан Үйлдвэрчний эвлэл болон холбогдох бусад байгууллагуудыг оролцуулсан ажлын хэсэг шалгаад дүнгээ “Шатахуун импортлогчид их хэмжээний алдагдал хүлээгээд байгаа нь үнэн юм байна” гэсэн дүгнэлтээ энэ долоо хоногт гаргасан.
Засгийн газрын энэхүү гацаанаас болж өнөөдөр хэрэглэгч шатахуунаар дутаж, компаниуд нь алдагдал хүлээж Засгийн амыг харж сууна.
Засгийн газрын олон удаагийн энэхүү гал унтраах арга нь эдийн засгаа түймэрдэж эцэстээ уугих үнс нурам ч үгүй болгох зүг рүүгээ явж байна!!!
Эцэст нь хэлэхэд шатахууны үнэ нэмэгдэнэ эсвэл Засгийн газар огцорно. Гэхдээ цаадуул чинь тэгүүлэхгүй л дээ, мэдээж. Гаднаас зээл авна, өр тавина, тавиад эхэлсэн... Ард олонд таалагдах ямар нэгэн жүжиг найруулан тавьж хамаг бурууг хувийн хэвшил рүүгээ түлхээд иргэдийг талбай дээр жагсах хүртэл анхаарлыг өөр тийш татна. Тэгээд....бидний мэдэх хувилбарууд үргэлжилсээр байх болно.
А.Мөнхжин