Энэ сарын 20-ны өдөр 20 цагийн орчим Булган аймгийн Баяннуур сумын байнгын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан М нь хяналт шалгалтаар “Land.Prado-77” маркийн автомашиныг зогсоож шалгахад жолооч гал нээн зугтжээ.
Уг машин техникийн хувьд бүрэн бус байсан учир Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцохоор жолоочийн мэдээллийг шалгахад Төв аймаг болон Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газар, хэлтсүүдээс эрэн сурвалжилж байсныг тогтоосон байна.
Харин жолооч машинаа асаагаад зугтаасан бөгөөд цагдаагийн албан хаагч руу Тоз-8 маркийн галт зэвсгээр удаа дараа гал нээсэн аж.
Төв, Сэлэнгэ аймгийн болон Тусгай ажиллагааны газрын алба хаагчидтай хамтран шуурхай эрэн сурвалжилж, Төв аймгийн Баянцогт сумын ойролцоогоос түүнийг барьжээ.
Азаар хүн оногдоогүй бөгөөд тухайн этгээдийг Төв аймгийн Цагдаагийн газарт саатуулан шалгаж байна.