Шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн тэмцээнд 220 хүн өрсөлдөж анхан шатны аваргууд тодорлоо.
Тэмцээнд дотоодын чансаагаар эрэгтэй 2100-аас доош, эмэгтэй 1800-аас доош чансаатай 10 аймаг, 9 дүүргээс эрэгтэй 162, эмэгтэй 60 шатарчин оюун ухаанаа сорьсон юм.
Эрэгтэй:
1- р байр: Дэд мастер Б.Ариунболд (Дорнод аймаг)
2- р байр: Дэд мастер Ж.Энхболд (Чингэлтэй дүүрэг)
3- р байр: ДШХ-ны дэд мастер Л.Очирбат (Чингэлтэй, Цэцэн нүүдэл)
Эмэгтэй:
1- р байр: ДШХ-ны эмэгтэй дэд мастер Б.Энхсаран (Гобичесс)
2- р байр: Б.Удвал (Мончесс)
3- р байр: Б.Анужин (Монгени) тус тус эзэллээ.
Эрэгтэй ангилалд эхний 30, эмэгтэй ангилалд эхний 20 байр эзэлсэн шатарчид УАШТ-д оролцох эрхээ авлаа.
Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, МШХ-ны УЗГ Р.Энхбат, T.Батжаргал, Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Ч.Мөнхбат, “Занданшатар” клубын захирал Г.Эрдэнэбаяр нар оролцлоо.
Хагас шигшээ тэмцээнийг гуравдугаар сарын 12-18-нд Мэдээлэл технологийн үндэсний паркд зохион байгуулна. Шигшээ тэмцээн тавдугаар сарын 18-27-нд Архангай аймагт болно.