“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцыг 48 мегаваттын Турбингенератор өргөтгөжээ. Өргөтгөлийн нээлт өчигдөр болж, нээлтийн ёслолыг үйлдвэрийн ерөнхий захирал, Х.Бадамсүрэн нээсэн байна.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-ын Элчин сайдын улс төрийн зөвлөх Ли Янжун, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Эрдэнэт үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн болон Харбин электрик интернэйшнл компанийн Ерөнхий захирал Чү Аймин нар нээлтэд оролцжээ.
Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 48 МВт-аар өргөтгөх төслийг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйч, Эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Төрбат ахалсан байна.
Тус дулааны цахилгаан станц 1976 онд ашиглалтад орж, Эрдэнэт хот болон “Эрдэнэт” үйлдвэрийг дулааны эрчим хүчээр хангаж эхэлсэн юм. Манай улсын эрчим хүчний хэрэглээ ихсэж, хөрш орнуудаасаа өндөр үнэтэй эрчим хүч худалдаж авдаг. Мөн Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэнээр өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангах шаардлага гарчээ.
Эрчим хүчний үнэ ч өсссөр байна. Эрдэнэт үйлдвэрийн хамгийн их хоёр зардлын нэг нь эрчим хүчний зардал аж. Иймд зардлыг бууруулах зорилгоор станцаа өргөтгөжээ. Дөрвөн жилийн өмнө техник эдийн засгийн үндэслэлээ бичиж, салбар яам, шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, тусгай зөвшөөрлөө авсан байна.
Араб, Герман, Чех, Орос, Хятад, Монгол улсын 16 компани тендерт материал илгээснээр БНХАУ-ын Харбин электрик интернэйшнл компанийг сонгожээ. Энэ компани үнийн хувьд хямд, гадаадын 52 төсөлд оролцсон туршлагатай гэнэ.
Тэд 18 сар гүйцэтгэх ажлыг хугацаанаас нь хоёр сарын өмнө дуусгажээ гэж Эрдэнэт үйлдвэрийн цахим хуудсанд мэдээлсэн байна.
Гэрэл зургийг erdenettoday цахим хуудаснаас ашиглав.