Газрын алба иргэдэд үйлчилгээгээ илүү ойр , илүү нээлттэй ажиллах үүднээс олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Өчигдөр болсон хэлэлцүүлэгт нийслэлийн удирлагууд, газрын албаныхан болон олон нийтийн төлөөлөл болох 1000 орчим иргэд оролцсон юм.
Нийслэлийн газын алба иргэдэд 27 нэр төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Өнгөрсөн онд 20815 албан бичиг хүлээж авснаас 20718-ыг шийдвэрлэсэн байна. Харин 34949 өргөдөл хүлээн авснаас 30694-ыг шийдвэрлэжээ.
Мөн 4249 өргөдөл шийдвэрлэх шатандаа буюу тухайн шатны Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 94 хувьтай байгаа бол дундаж хугацаа нь 16 хоног 6 цагтай гарсан байна.
Уг хэлэлцүүлэгт ирсэн албаны хүмүүс болон иргэд өөрсдийн тулгамдаж байгаа асуудлаа илэрхийллээ. Ингээд тэдэнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Ж.Амарсанаа НИТХ-ын дарга: Энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа гол шалтгаан бол Улаанбаатарчуудын амьдралын мөнхийн сэдэв болсон байнга асуудал дагуулж байгаа тэр хэмжээгээрээ хотын өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудын ул суурь нь болсон газартай холбоотой асуудлыг цаашид хэрхэн зохион байгуулах, яаж иргэдийн санал гомдлыг барагдуулах, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах, газрын үнэ цэнийг бий болгох асуудлыг бүх түвшинд яаж бий болгох гэх мэтийн олон асуудлыг өнөөдрийн хэлэлцүүлгийн хүрээнд хэлэлцэж, ярилцаж, гарц шийдлүүдийг гаргах хэмжээнд энэ арга хэмжээг зохион байгуулж байна.
-Тодорхой ямар шийдлүүд гарахаар байна вэ?
-Нийслэлд газрын албаны үйл ажиллагааг иргэд их шүүмжилж байна. Энэ үйл ажиллагааг цаашдаа нээлттэй болгох. Иргэд хүссэн мэдээллээ цаг хугацаандаа авдаг. Санал, хүсэлт ирүүлсэн бол тэрийг нь хуулийн хугацаа 30 хоног гэж хүлээхгүйгээр 3 хоногт өгдөг байх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх. Хоёрт иргэдийн өгсөн санал гомдол шийдэгдэхгүй 10 жил болсон, шүүхийн шийдвэртэй, өөрсдөө газар эзэмших, өмчлөх эрх нь зөрчигдсөн асуудлууд их байна. Эдгээр асуудлыг НИТХ-аар тодорхой арга хэмжээ авах үүднээс ажлын хэсгийг байгуулж цаг хугацааг нь тогтоож, иргэдийн гомдол, санал, хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлэх арга хэмжээ авна. Гуравдугаарт газрын албаны үйл ажиллагааг цааш нь зохион байгуулалттай, газрын харилцаатай холбоотой асуудлыг илүү нээлттэй, тэр хэмжээгээрээ энэ асуудал бүх түвшинд Улаанбаатар хотын бодлого шийдвэртэйгээ нийцсэн байх арга хэмжээг авна. Зөвхөн өнөөдөр иргэдээ цуглуулж яриад энэ асуудал дуусахгүй. Улаанбаатар хотын хэмжээнд замын түгжрэлийг бууруулах , дэд бүтцийн нэвтрэх чадварыг дээшлүүлэх гэх мэт олон асуудлыг шат дараатай шийдвэрлэнэ. Гэхдээ энэ шийдвэрлэх гэж байгаа бүх асуудлууд Улаанбаатар хотын нийт иргэдийн нийтлэг эрх ашиг, үндсэн үнэт зүйлтэй уялдаж байх ёстой гэдэг зарчмыг барьж байна.
Ж.Сэржээ БГД-ын 18-р хорооны иргэн: Их сайхан арга хэмжээ зохион байгуулж байна. Би Улаанбаатарт 40, 50 жил амьдарч байна. Газрын асуудлаар иргэдийнхээ санал, бодлыг сонсдог ажлыг иргэдийн дунд өмнө нь хэзээ ч зохион байгуулж байгаагүй. Магтууштай зүйл болж байна. Юм сайн, муу 2 талтай байдаг. Өнгөрсөн онд газар өмчлөлийг эрчимжүүлэх 3 сарын аян болсон. Энэ маш сайн ажил болсон. Контортоо суугаад ирсэн иргэдийн өргөдлийг болох болохгүй гээд буцаагаад байдаг зохион байгуулагчид өөрсдөө ажил дээр нь очиж үзээд өмчлүүлэх ажил хийсэн. Эхний 8, 9 сарын дайтай газрыг 3 сард багтаан өмчилж авсан байна. Иймэрхүү ажлуудыг цаашдаа ч гэсэн хийгээсэй гэж хүсэж байна. Нөгөө талаас иргэд өөрсдөө хариуцлаггүй байна. Хүн амьдрах нөхцлийг нь сайжрул, газрыг нь өмчилж өгье гэж байхад буруу зөрүү газар хашаагаа барьж, дураараа газраа сунгачихаад хөдөлдөггүй. Зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодож, бусаддаа гай болж байна. 2012 онд НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан зуслангийн газар төлөвлөлтийн ерөнхий төлөлвөлөгөөг засах хэрэгтэй. Байхгүй болго гээгүй. Өнөөдөр Монгол Улс амьдралд нийцэхгүй бол хуулиа хүртэл өөрчилж болдог тогтолцоотой болсон. 2012 онд батлагдсан тэр төлөвлөгөөгөөрөө 2018 онд иргэдийг чирэгдүүлж байна. Энэ төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Ж.Чулуундорж Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн: Гажигтай хууль зөрчсөн асуудлууд их гарсан. Жийп машинтай хүмүүс жигтэйхэн том газрыг авч том том хашаа хатгаж өөрийн болгож авч байна. Дөрөв, таван ханатай жижигхэн гэртэй ядуучуудад газар олдохгүй байна. Хүнд суртал их гаргаж байна. Хоёрдугаарт энэ 14 жилд газрын ченжүүд их болсон. Том том газар авчихаад хэсэг байлгаж байгаад иргэдэд зардаг. Ченжүүдээс салах хэрэгтэй болж байна. Гуравдугаарт газрын харилцаанд ажилж байгаа олон мянган алба хаагчдыг унаагаар хангах хэрэгтэй. Тэр хүмүүс газрын эцсийн шийдвэрийг гаргах гээд явахдаа явган очдог. Газрын харилцааг шинэчилэхэд иргэдийн оролцоо чухал байна. Иргэдийн өргөдлийг аваад их удаж байна. Хүнд суртал их гаргаж байна. Сургууль, цэцэрлэгт газар олдохгүй байхад сүм хийдэд газар их олддог. Энийг газрын харилцааны нэг гажиг тогтолцоо гэж үзэж байна.
Г.Аюушмаа Баянгол дүүргийн 4-р хорооны иргэн: Газрын асуудал шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй холбоотой асудлаар дарга нарт дуу хоолойгоо хүргэхээр ирсэн. Газрын маргаан Баянгол дүүргийн 4-р хороонд үүсээд шүүхээр асуудлыг нь шийдээд 10 жил болсон. Шүүхийн шийдвэр гарсан ч тухайн маргаан үүсч байсан газар барилга баригдсан. Барилгын асуудлыг зогсоож чадаагүй. Тийм чадвар нийслэлийн мэргэжлийн хяналтын газар байгаагүй. Баянгол дүүргийн 4-р хороонд баригдсан барилгын гол маргаан нь гэвэл газрын зөвшөөрөл байхгүй. Хоёрдугаарт барилгын ажил эхлүүлэх, ерөнхий төлөвлөгөө байхгүй. Ийм 16 давхар 10 барилга баригдаад ашиглалтанд орчихсон. Үүнийг нь улсын комисс хүлээгээд авчихсан. Энэ асуудлаар нийслэлийн засаг даргатай уулзах гэсэн ч надтай уулзахгүй байна.