Өнгөрсөн жил дүрслэх урлагийн салбарт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлын нэг нь Венецийн дүрслэх урлагийн 57-р олон улсын биенналь юм. Монгол уран бүтээлчид энэ наадамд оролцоод, нутагтаа буцаж ирлээ.
Тэд “Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” хамтарсан үзэсгэлэнгээ Италийн Венец хотноо дэлгэн үзүүлж, зургаан сарын турш олон улсын урлаг судлаач, сонирхогчдын анхаарлын төвд байсан байна. Венецийн биенналийн ерұнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар Монгол улс хоёр дахь удаа энэ өндөр нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд оролцсон юм.
“Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” үзэсгэлэнд Монгол улсын төрийн соёрхолт Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар бүтээлээ дэлгэв. Тэд Монгол оронд нүүрлээд буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулмагдсан асуудлуудыг хөндсөн өрөг, видео, дуу авиа бүтээлүүдээр оролцжээ.
Диваажинг санагдуулам онгон дагшин байгальдаа нүүдлийн соёлоо түшиглэн амьдарч ирсэн монголчууд сүүлийн 20 гаруй жилийн туршид тансаг амьдрал, тав тух, эд баялгийн төлөө өрсөлдөн тэмцэлдэж, өвөг дээдсээс үлдээсэн газар нутгаа хайр найргүй сүйтгэн, хоёр төрлийн диваажингийн дунд төөрөн, өөрийгөө гээж буйг харуулжээ.
Венецийн төв хэсэгт орших Пиета Институтын орон зайнд зургаан сарын турш гарсан энэхүү үзэсгэлэнг 100.000 гаруй зочин буюу улс төр, бизнесийнхэн, уран бүтээлчид, урлаг судлаачид, сонирхогчид ирж үзсэн. Олон улсын хэвлэлд 150 гаруй мэдээ, нийтлэл, жиргээ гарч, TNT International, Art Radar, One Art Nation, Oxford, Asian Art Newspaper, About Time, Arts Life, Flash Art зэрэг 20 орчим олон улсын телевиз, сэтгүүл 100 гаруй үзэсгэлэнгээс онцлон, шилдгийн тоонд жагсаасныг харахад Монгол улс амжилтай оролцсоныг гэрчилнэ.
Монголын павильоны комиссараар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, төслийн удирдагчаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяа, куратороор Ё.Далх- Очир, төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний агаарын тээврийн МИАТ компани, Хас банк, Эрэл Групп, Макс Групп, Швейцарийн хөгжлийн агентлаг, Моннис групп, Шангрила Улаанбаатар ХХК, Монре даатгал, Mahoney Liotta, Батс өргөө, Ард даатгал, Дэлоитт Онч, Жамп алт, Юнайтед Белаз Машинери, Монгол дахь Италийн ЭСЯ, Ром, Берлин дэх Монгол улсын ЭСЯ-д болон бусад хувь хүмүүс, хэвлэл мэдээллийн түншээр МҮОНРТ, Bloomberg TV, UB Post, Gogo.mn, News.mn, News Press, Jargal DeFacto, Eagle TV, Baabar.mn, Нью Медиа Групп, Өнөөдөр сонин, Гэрэг сэтгүүл хамтран ажиллав.
“Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” үзэсгэлэнг 2017 оны Венецийн дүрслэх урлагийн биеннальд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачлагаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос Art Space 976-ын дэмжлэгтэйгээр энэ сарын 26-аас ирэх сарын 9-ний хооронд олон нийтийн хүртээл болгох гэж байна.