Дэлхийн дүрслэх урлагийн цуврал боть номын 18 дахь дугаарт монгол уран бүтээлч Батжаргалын Баатарзоригийг танилцуулжээ.
Protocollum - Global Perspective on Visual Vocabulary хэмээх ботийг Сафиая Дикерсбах гэж герман эмэгтэй хэвлүүлэн гаргадаг. Тэрээр дэлхийн дүрслэх урлагийн салбарт нөлөө бүхий хэвлэл мэдээллүүд хэт барууныг шүтэж, хөгжиж байгаа орнуудын авъяаслаг уран бүтээлчдийг орхигдуулж байгаад шүүмжлэлтэй ханддаг юм байна. Энэ бодолдоо хөтлөгдөн дэлхийн олон орноор судалгаа хийж, дэлхийд танигдаагүй ч өрсөлдөх чадвартай уран бүтээлчдийг танилцуулахаар Protocollum цувралаа хэвлүүлж эхэлсэн байна.
Уран бүтээлч Б.Баатарзориг уламжлалт "монгол зураг"-ийн арга барилыг ашиглан бүтээлээ туурвидаг. Түүний бүтээлийн сэдвүүд өнгөрсөн, өнөө, ирээдүй цагт ихэвчлэн өрнөж, уламжлал, шинэчлэл дэх үзэл суртал, улс төр, экологийн асуудлуудыг хөнддөг юм. 2015 онд Ази номхон далайн триеннальд эх орноо төлөөлөн оролцжээ. Тэрээр бүтээлүүдээрээ Солонгос, Хятад, АНУ, Франц, Англи, Герман, Австралид олон улсын хэмжээний үзэсгэлэнгүүдэд оролцож байсан. Өнгөрсөн жил Лондоны төвд байрладаг Жак Белл галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргахад бүх бүтээл нь нээлтээс өмнө худалдаалагдсан юм байна.