Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар бусдын Facebook хаяг руу хулгайгаар нэвтэрч, бусдаас мөнгө төгрөг гуйдаг, луйварддаг этгээдүүдийг шалгаж байгаа аж.
Мөрдөн байцаагч, ахлах дэслэгч М.Мөнхшүр энэ талаар: 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Ш, Т, Н, Э, Д нарыг дайчлан баривчилж, шалгаж байна. Хэрэгт нийт 10 этгээдийг холбогдуулан шалгаж байгаагийн гурав нь цагдан хоригдож, долоон этгээд нь батлан даалтад шалгагдаж байна.
Сэжигтнүүдийн хувьд иргэдийн Facebook хаяг руу утасны дугаарыг нь ашиглан нэвтэрч байсан бөгөөд 17-20 настай этгээдүүд. Хэрэгт холбогдсон этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 26.1.2 болон 17.3-т заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
Иргэдийн хувьд цахим хуудас, Facebook хаягтаа хэтэрхий энгийн нууц үг ашиглах нь түгээмэл байгаа учраас ийм төрлийн хэргийн хохирогч болж байна. Өнөөдрийн байдлаар 40 гаруй хохирогч тогтоогдсон, хохирлын хэмжээний талаар одоогийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.
Үүнээс гадна иргэд Facebook дээр байдаг “Та хэд наслах вэ, ямар ордны хүмүүс зохицох вэ” гэх мэт төрөл бүрийн сонжоот асуултуудыг сонирхож орсноор нууц үгээ алдах явдал гарч байгаа талаар анхаарууллаа.
Энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх тухай бидний өмнө бичиж байсан "Facebook-ээр МӨНГӨ ГУЙДАГ ЛУЙВРААС хэрхэн сэргийлэх вэ?" нийтлэлээс уншаарай.