Японы цанын баазын ойролцоо галт уул дэлбэрч, цасны нуранги үүссэнээс нэг хүн амиа алдаж,11 хүн гэмтэж бэртжээ.
Орон нутгийн хэвлэлийнхний мэдээлснээр Гумма мужийн Күсацү тосгоны ойролцоох 1 километр талбайд дэлбэрэлтээс үүссэн чулуунууд шидэгдсэн байна. Дэлбэрэлт болох үеэр зөөвөрлөгч машинд сууж явсан дөрвөн хүн гэмтжээ.
Тус бааз дээр бэлтгэлд хамрагдаж байсан цэргийн албаны 6 хүн цасны нурангиас эсэн мэнд үлдсэн байна.
Токио хотоос 150 километрийн зайд байрлах Күсацү Сиранэ нэртэй идэвхтэй галт уул нь өнөө өглөө дэлбэрсэн ч цасны нуранги дэлбэрэлтээс болж үүссэн эсэх нь тодорхойгүй байна хэмээн албаны хүмүүс хэлсэн юм.
Рейтерын мэдээлснээр Японы цаг уурын агентлаг “олон удаагийн хэмжилт хийсний дараа галт уул юунаас болж дэлбэрснийг хэлэх боломжтой болно. Бид үүн дээр ажиллаж байна” гэжээ. Агентлагийн зүгээс хүмүүсийг ууланд авирахгүй байхыг анхааруулсаар байгаа юм.
Нэг хүн алга болсон талаар мэдээлсэн ч албаныхан худал гэжээ.
NHK галт уулын чулуулаг 1 километр орчим зайд шидэгдсэн тухай мэдээлсэн бөгөөд гал түймэр, гамшгийн менежментийн албанаас уг чулуулаг 2 хүртэлх километр зайд шидэгдэж магадгүй талаар анхааруулжээ.
Япон орон нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог улсуудын нэг юм. 2014 оны 9-р сард Японы хамгийн том галт уулын нэг Онтакэ галт уул гэнэт дэлбэрч 63 хүн амь насаа алдаж байжээ.
Эх сурвалж: BBC