Өсвөр болон бага насны хүүхдийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарах гарцыг олох зорилготой “Хотын шийдэл хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлэг өнөөдөр нийслэлийн Хангарди ордонд боллоо.
Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Одонтунгалагийн санаачилгаар зохион байгуулж буй хуралд Нийслэлийн боловсролын газар, Монголын хүүхдийн ордон, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын зуслангуудын холбоо, Нийслэлийн цагдаагийн газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсүүд оролцон илтгэл танилцуулсан юм.
Тус хуралд Монголын хүүхдийн зуслангуудын өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, шийдвэрлэх боломж Монголын зуслангуудын холбооны дэд ерөнхийлөгч Б.Отгонбат “Хүүхдийн амралт, зуслангийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх зарим арга зам” нэртэй илтгэлээ танилцуулсан юм. Түүний илтгэлд
- Албан бус боловсролын жишигт нийцсэн сургалтын тогтолцоотой болох
- Багш нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулийн III ангийн оюутнуудыг зусланд дадлага хийлгэх шийдвэр гаргуулах
- Багш бэлтгэдэг Их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт зуслангийн ажилтны сэдэв оруулах
- Төрийн урамшуулал бий болгох
- Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн зусланд хөрөнгө хуваалцах зэрэг ажлуудыг авч хэлэлцэх хэрэгтэй гэж үзжээ.
Монголын зуслангуудын холбооны дэд ерөнхийлөгч Б.Отгонбат “Монголд үйл ажиллагаа явуулдаг 55 орчим зуслан бий. Миний хэлэх санаа бол хүүхдийн зуны зуслангийн асуудлаар үндэсний том бодлоготой болох юм. Хүүхдийн сангийн хөгжлийн боловсон хүчин, газар, эрх зүйн талаар нэг цогц бодлогыг хэрэгжүүлмээр байна. Мөн адил байгууллагуудад хандаж хэлэхэд үндсэн чиг үүргээрээ үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн бренд бүтээгдэхүүнтэй болмоор байна. Шийдвэр гаргах түвшний хүмүүсээс хүсэхэд үндэсний цогц бодлого гаргаж, хөгжлийн чиг шугамаа тогтооё. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдүүд тань нийгэм хамт олны ажилд оролцож, бие даах чадварт суралцаж, давуу болон сул талуудаа мэдэж авдаг юм шүү” хэмээлээ.
С.Отгонжаргал