Нийтлэлч Э.Энэрэл
Зохион байгуулалттай гэмт хэргийн хар ертөнц угаасаа нуугдмал боловч хүмүүсийн өдөр тутмын амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг. Хэсэг бүлэг хүмүүс ямархуу нөлөөтэй, хүчирхэг болж болдгийг ойлгоход хэцүү. Хотыг удирддаг гэмт хэргийн эзэн ноёнтон гэдэг өнөө цагт үлгэрийн домгийн агаад бодит бус санагдаж болох ч хэдэн 10 жилийн өмнө бол бодит байсан юм.
1920-иод оны хууль ёсгүй үе гэмт хэрэгтнүүд хотыг захирч, мансууруулах бодис элбэг тархсан, булан тойроод булай муухай болгон элбэг, тэдний алтан үе байв. Тухайн үед хуучин Шанхай хэмээдэг байсан газрыг загалмайлсан эцгийн гурван үе удирдаж байлаа. Цаг хугацааны явцад тэд олигарх дэглэмээ хэрэгжүүлэх нөхцөл байдал бэлэн болжээ.
Нэг зууны дараа зохион байгуулалттай гэмт хэргийн нэгдэл болсон Ногоон бүлгийн эцэг өвгөд төрөн гарсан нь ирэх цагийн анхны дохио байлаа. Хэдийгээр нууц нийгэм, гэмт хэргийн синдикатуудыг XX зуунд хүн бүр мэддэг болж, айж эмээдэг болсон ч анх гарч ирэхдээ ч тийм гэм хоргүй байсангүй.
Сонирхолтой нь, тэд бүр анх Мин гүрний дунд үед Luojiao хэмээх буддын шашны бүлэглэлээс үүсэлтэй ажээ. Дараа нь XVIII зууны Чин гүрний үед Weng Yan (翁岩), QianJian (钱坚), Pan Qing (潘清) гэсэн ах дүү гурваар дамжуулан Гранд Каналын дагуу үр тариа импортлох ажилд оролцсон ажилтнууд шашны бүлэгтэй танилцжээ.
Энэ Luoist бүлэглэл Каналын орчмоор оршуулга, орон байр, нийгмийн байгууллагын үйлчилгээ үзүүлэх зэргээр үр тариа тээвэрлэх завьчидтай ойрхон байх болжээ. Тэдний нөлөөлөл нэмэгдсээр байгааг заналхийлэл гэж үзсэн эзэн хаан Qianlong бүлэглэлийг буруушааж, тараахыг тушаасан байна. Ингээд Luoist бүлэглэл XIX зуун хүртэл нуугдмал байх болсон.
Нийгмийн дэглэмд гарсан замбараагүй байдлаас болж завьчид тэдэн дээр ирдэг байлаа. Ингээд “Амар амгалан, цэвэр ариунд хүргэх найз нөхөд” гэсэн утгатай Anqing Daoyou (安清道友) нэртэй шинэ байгууллагыг байгуулсан нь Ногоон бүлэглэлийн эхлэл болжээ.
Шанхай хот ашиглагдаагүй Гранд Каналаар үр тариа тээвэрлэх цэг байснаас гадна бусад хэд хэдэн хүчин зүйлээрээ тэднийг үйл ажиллагаагаа явуулахад тохиромжтой хот байлаа. Мөн 1842 онд гадаад худалдааны боомт болсноор олон улсын худалдаагаар ашиг олоход бэлэн болжээ.
Түүнчлэн Шанхай хот, гадаадын эрх баригчдын хоорондын харилцаа холбоо, зохион байгуулалт муутай байдал нь гэмт хэрэг цэцэглэх нөхцлийг бүрдүүлжээ. Түүнчлэн Хятадын бусад хэсгээс Шанхай уруу цагаачлан ирэгсдийн тоо нэмэгдсэнээр “Ногоон бүлэглэл”-д элсэх эмзэг давхаргын залуусыг олоход хялбар байв. Үүний нэг жишээ нь адилхан Huang (Suzhou) хотоос ирсэн удирдагч Huang Jinrong-той тааралдсан муу үйл хэргээрээ алдартай Due Yuesheng юм.
“Ногоон бүлэглэл” албан тушаалтнуудад авилгал өгч, биеэ үнэлэх, зохицуулалтгүй мансууруулах бодисын худалдаа, хууль бусаар татвар хураалт зэрэг үйл ажиллагаа явуулан, хурдан хугацаанд эрх мэдлээ зузаатгажээ. Шанхайд хуулийг үл ойшоосон үйл ажиллагаа явуулсаар дэлхийн ёс бус зүйлийн нийслэл болгосон байна.
Тэд өрсөлдөгчдийнх нь кампанит ажилд саад болох замаар улс төрчдийн дэмжлэгийг авч, өөрсдийн ажиллах нөхцөл бололцоог хангадаг байв. Нэг хэсэг маш хүчирхэгжиж, том бизнесүүдийг дарамтлан хамгаалах мөнгө нэхэх буюу баримтлах бодлогыг нь “Ногоон бүлэглэл”-д тохируулан өөрчлүүлдэг байсан байна.
Гэсэн хэдий ч 1950-иад оны дундуур Тайваний үндэсний нам коммунистуудад ялагдахад “Ногоон бүлэглэл”-ийн ажиллагаа даруй нуран унажээ. Мао Зедун төрийн эрхэнд гарснаар эх газрын бусад нууцлаг бүлэглэлийн адил үгүй хийх аюулаас зугтан “Ногоон бүлэглэл” Хонг Конг уруу дүрвэн гарсан байна. Тэнд тэд орон нутгийн байгууллагуудтай тэмцэлдэн байр сууриа олох гэж үзээд эцэст нь бүтэлгүйтжээ.
Ийнхүү үндсэрхэг үзэлтнүүдийн ялагдлаас хойш хэдхэн сарын дотор зуун жилийн түүхтэй “Ногоон бүлэг” замхран оджээ. Мэдээж, тэдний бүх нөлөө алга болсон гэсэн үг биш. Харин гишүүд нь тарж, өөр бусад бүлэгт орж, цөөн хэдэн гишүүн нь Тайваньд үйл ажиллагаа явуулах болжээ. Гэхдээ өнөөгийн Хятадын эрх баригчид “Ногоон бүлэглэл”, түүний удирдагчдын талаарх материалыг хатуу хориглосон хэвээр боловч эх газар дээр тэдний өв дурсгал үлджээ.