Японы Сансар судлалын агентлаг JAXA дэлхийн түүхэнд хиймэл дагуул тээвэрлэх хамгийн жижиг пуужинг амжилттай хөөргөжээ. SS-520-5 хэмээх энэ загвар нь 9,5 метр өндөртэй, 4 килограммын даацтай аж.
Энэхүү пуужин нь дотроо TRICOM-1R хэмээх гурван хэсгээс бүрдэх шоон хиймэл дагуулыг тээвэрлэжээ. Жил гаруй хугацааны өмнө JAXA SS-520 пуужинг туршилтаар нисгэсэн боловч, амжилтгүй болж байсан юм.
20 секунд үргэлжилсэн энэхүү туршилт амжилтгүй болсон шалтгаан нь цахилгаан холболтуудыг сайтар хамгаалаагүй байсантай холбоотой байсан бөгөөд энэ удаад алдаагаа залруулж, гурав дахь шатны хөдөлгүүрийг нэмснээр дэлхийн тойрог замд гурван хиймэл дагуул байршуулжээ.
Яг үүнтэй ижил бага оврын ачаа тээвэрлэх пуужинг Шинэ Зеландын Rocket Lab компани өнгөрсөн сард амжилттай хөөргөж, дөрвөн хиймэл дагуул байршуулсан юм. Сансар судлалын өртгийг бууруулж, хөрөнгө мөнгө багатай жижиг компаниудад боломж олгох нь энэ төрлийн пуужингийн үндсэн зорилго аж.
Эх сурвалж: Engadget