Энэ Засгийн тодорхойлсноор утааг үлдэн хөөх гарцаагүй нэг шийдэл нь гэр хорооллыг цахилгаан халаагуур, “утаагүй” зуухаар хангах явдал… Яндангүй болгосноор тэд агаарын бохирдлыг 60 орчим хувиар бууруулна хэмээн тооцоолж буй.
2018 онд гэр хорооллын 23 хорооны 21,362 айл өрхийг 4 кВт-ын чадалтай цахилгаан халаагуур хэрэглэх техникийн боломж бүрдүүлэх, 20 агаарын шугамын ачааллыг хөнгөлөх, 11 агаарын шугамын утасны нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, мөн цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай 4198 айл өрхийн цахилгаан хангамжийг шинээр шийдвэрлэх зэрэг бусад ажилд 50 тэрбумыг төсөвлөсөн талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлсэн.
Төлөвлөсөн ёсоороо ажиллаж эхэлжээ… Өөрөөр хэлбэл гэр хорооллын айлуудад 2 сая төгрөгийн цахилгаан халаагуур тараах кампанит ажил өрнүүлж байгаа аж. Эхний ээлжинд 155 өрхөд өгөх гэнэ.
Тооцоолбол 155x2 000 000=310 сая орчим төгрөгийг утааг бууруулах туршилтад зарлагадаж байгаа аж. Энэ онд 21,362 өрхөд халаагуур тараана гэвэл нийт 42.7 тэрбумыг зарцуулах нь…
Өнгөцхөн хүлээн авбал уг нь их талархууштай зөв зүйтэй алхам мэт… Харин бодит үр дүн ямар байх нь сонин… Хэдэн өдөр араас нь хөөцөлдсөн сурвалжлагаа он цагийн дараалалд оруулан эмхэтгэн бичлээ. Өөрсдийн дүгнэлтээ хийцгээнэ биз ээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Сонгинохайрхан дүүрэгт хийгдсэн дэд өртөө, агаарын шугамын барилга угсралтын ажилтай танилцах үеэр,
“Өнөөдөр бид Сонгинохайрхан дүүрэгт холбосон дэд өртөөг хүлээж авлаа. Энэ ондоо багтаан Улсын төсвийн 2017 оны тодотголоор Нийслэлийн агаарын бохирдолтой бүсэд байрлах гэр хорооллын 23 хорооны 21,362 айл өрхийг 4 кВт-ын чадалтай цахилгаан халаагуур хэрэглэх техникийн боломж бүрдүүлэх, 20 агаарын шугамын ачааллыг хөнгөлөх, 11 агаарын шугамын утасны нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, мөн цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай 4198 айл өрхийн цахилгаан хангамжийг шинээр шийдвэрлэнэ” хэмээн хариулав.
Засгийн газрын хуралдаан болж Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Дулааны III цахилгаан станцын чадлыг 250 МВ-таар нэмэх, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг Эрчим хүчний болон Сангийн сайдад даалгав.
Станцуудын хүчин чадлыг нэмснээр энэ онд гэр хорооллын 19 мянган айл өрх 4 кВт-ын хуримтлууртай халаагуур, цаашид 60 мянган айл өрх халаагуур ашиглах боломж бүрдэнэ гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэллээ.
Саяхны нэг өдөр Сонгинохайрхан дүүргийн X хорооны зарим оршин суугчийн хаалгыг цахилгаан шугам сүлжээний хүмүүс тогшиж төрөөс гэр хорооллын өрхүүдийг 2 сая төгрөгийн цахилгаан халаагуураар хангах болсныг дуулгажээ.
Түүгээр ч барахгүй тог цахилгааны асуудалгүй, элдэв өр ширгүй айлуудад ойрын хоногоос үнэ төлбөргүй халаагуур тавина гэсэн байна. Энэ мэдээллийн мөрөөр Сонгинохайрхан дүүргийн X хороог зорьсон юм.
Хорооны айлуудын дунд өндөр хүчдэлийн шон хатгаж, кабель татаж байгаатай таарав. Оршин суугчдын ярьж буйгаар цахилгааны хүчдэл муу учраас хүчин чадлыг нь нэмэх ажил хийгдэж байгаа гэв.
Замд тааралдсан хүн бүр “Цахилгаан халаагуур”-ын сургийг авсан байлаа.
X ХОРООНЫ ИРГЭН С.АЛТАНЧИМЭГ: УЛСААС ХОЁР САЯ ТӨГРӨГИЙН ЦАХИЛГААН ХАЛААГУУР ӨГНӨ ГЭСЭН
-Танай хорооноос иргэдийг 2 сая төгрөгийн үнэтэй цахилгаан халаагуураар хангана гэсэн мэдээлэл дуулдсан. Энэ талаар танд мэдээлэл бий юу?
-Саяхны ням гарагт манайд эрчим хүчнээс хүмүүс ирлээ. Тэд “Танайх цахилгааны өртэй юу. Өр байгаа бол өрөө дарчих. Улсаас хоёр сая төгрөгийн цахилгаан халаагуур өгнө. Ингэснээр орой 09.00 цагаас хойш цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл шөнийн цахилгааны хэрэглээ 0 төгрөг. Халаагуур нь шөнөдөө цэнэгээ авч, өдөр цахилгаан зарцуулахгүйгээр дулаанаа түгээдэг. Цахилгааны төлбөрөө 50 хүртэлх хувиар хэмнэх боломжтой” гэж хэлсэн.
-Саналыг хэрхэн хүлээн авав?
-Би итгэхгүй байгаа. Төслийн зуух гээд л тараагаад байдаг даа. Гэтэл тэр нь хүмүүсийн бизнес байсан шүү дээ. Энэ талаар ямар ч ард иргэд хэлнэ гэж бодож байна. Цахилгаан халаагуур ч бас нэр эрх бүхий албан тушаалтны бизнес байх. Тийм үнэтэй зуухыг зүгээр тараана гэхээр мэдээж улсад алдагдалгүй байх. Тэр алдагдлаа дахиад л ард иргэдийнхээ нуруунд үүрүүлнэ. Энэ ажлыг иргэн хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Түүний оронд утаагүй, сайн чанарын түлшээр хангасан нь дээр.
-Цахилгаанд сардаа хэчнээн төгрөгийг зарцуулж байна?
-Сард дунджаар 22 мянган төгрөгийг цахилгаанд өгдөг.
-Цахилгаан халаагуурыг хэзээнээс тавина гэсэн юм бэ?
-Хоёрдугаар сарын 1-нээс гэж хэлсэн.
-Өндөр хүчдэлийн хүчин чадлыг сайжруулах ажил хийгдэж байгаа гэсэн үү. Баахан шон босгож, кабель татсан байсан?
-Энэ шонгууд нь гудамжны гэрэлтүүлгийн ажил хийхэд зориулагдаж байгаа гэсэн. Энэ хавийн гэрэлтүүлэг их муу л даа.
-Цахилгаан халаагуур тавина гэжээ. Та бүхний хэрэглэж буй цахилгааны хүчин чадал дийлэх болов уу. Та юу гэж бодож байна?
-Ёстой мэдэхгүй. Энгийн үед бол цахилгааны хүчин чадал их муу. Халаагуур тавивал хүчин чадал нь хүрнэ гэдэгт итгэл муутай байна. Зурагт асаагаад, хөргөгч залгахад гэрэл бүдгэрчихдэг.
Мөн энэ талаар X хороо ны иргэн Ё.Батбаатар: “Өнгөрөгч амралтын өдрүүдэд Эрчим хүчний яамнаас явж байна гээд хоёр хүн хаалга нүдсэн. Тэд “Засгийн газраас 2 сая төгрөгийн өртөгтэй халаагуур тараах гэж байгаа юм. Хэд хоногоос айлуудад өгч эхэлнэ” гэж хэлсэн. Хэзээ юм гэхэд “Хэд хоногоос” гэж хэлсэн. Цахилгаан халаагуур тавивал гэрлийнхээ утсыг солих шаардлагатай болно шүү гэсэн” гэж ярилаа.
Хоёр сая төгрөгийн халаагуурын сургийг гаргахын тулд бид X хорооны засаг дарга Б.Хишигттэй уулзлаа.
Б.ХИШИГТ: ЦАХИЛГААН ХАЛААГУУРААР ИРГЭДИЙГ ХАНГАНА ГЭЖ БИДЭНД АЛБАН ЁСООР ТАНИЛЦУУЛААГҮЙ
-Танай хороонд цахилгааны хүчин чадлыг нэмэх ажил явагдаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай хороонд цахилгааны хүчдэлийн уналт их. Хүчдэл сайжруулах ажил явагдсанаараа гэрлийн хүч чадал 150-160 ваттаас 220 болтлоо нэмэгдэнэ. Энэ ажил арванхоёрдугаар сарын 15-наас эхэлсэн. Төлөвлөгөө ёсоор арванхоёр сард багтааж дуусах байлаа.
-Танай хорооны өрхүүдийг цахилгаан халаагуураар хангахаар болсон юм уу. Иргэдээс мэдээлэл авлаа?
-Албан ёсоор манай хороонд танилцуулаагүй. Зарласан юм байхгүй. Харин шугам тавьж байгаатай холбоотойгоор цахилгаан шугам сүлжээгээс судалгаа хийж байгаа юм билээ. Үүний дараа хороонд чинь танилцуулна гэж байсан. Манай хорооны хувьд агаарын бохирдлын I бүсэд харьяалагддаг. Тэгэхээр иргэд гал түлэхгүй байх гарцыг хайж бага өртөгтэй халаагуурыг сонирхож байгаа. Гэвч цахилгаан халаалтууд их өндөр эрчим хүч зарцуулдаг. Өдөрт 1000 төгрөг зарцуулна гэх ч бодит амьдрал дээр өөр.
-Цахилгаан халаагуурыг тавихаар цахилгааны хүчин чадал дийлэх болов уу?
-Манайд цахилгаан халаагууртай 30 орчим айл байгаа. Зарим нь шалны, зарим нь пааран халаалттай… Зөвхөн халаагуурт сард нэг айл 100 мянга, пилетка бусад хэрэглээтэйгээ нийлээд 120 мянга орчмыг төлдөг. Харин хөнгөлөлтөд орохоор сард 50-70 мянгыг төлж байна гэдэг. Тэгэхээр тухайн айлд маш сайн хөнгөлөлт болж байна гэсэн үг. Ер нь өөрсдийн хэрэглээгээ өөрсдөө зохицуулдаг халаалт л иргэдэд хэрэгтэй. Тэрийг судлаад хорооны иргэдэд нэвтрүүлье гэхээр эхний тавих зардал нь 2-3 сая төгрөг. Иргэдэд боломжийн үнээр хуваан төлөх лизингийн зарчмаар халаалт нийлүүлнэ гэвэл бидний зүгээс дэмжмээр байна. Цахилгааны хүчин чадлыг сайжруулбал цахилгаан халаагуур тавих боломж бүрдэнэ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ: МАНАЙХААС ЦАХИЛГААН ХАЛААГУУР ТАРААГААГҮЙ
Иргэдийн мэдээллийн дагуу Эрчим хүчний яам руу холбогдлоо. Хэвлэлийн төлөөлөгч:
“Хариуцсан газрын дарга нь ирээгүй. Ер нь иргэдийг цахилгаан халаагуураар хангах талаар судалгааны түвшинд явж байгаа. Ганц нэг айлуудаар туршиж эхэлсэн. Харин цаашид хэр өргөжиж хүрээгээ тэлэх вэ гэдэгт л асуудал яригдана. Өнөө маргаашгүй хангана гэсэн юм байхгүй. Эргээд хариу хэлье” хэмээн утсаа тасаллаа. Гэсэн ч хэсэг хугацааны дараа эргэн холбогдмогцоо “Манайхаас цахилгаан халаагууртай холбоотой албан ёсоор хийж байгаа ажил байхгүй юм байна. Нийслэлээс асуугаарай” гэсэн хариултыг өглөө. Эрэл мухардлаа…
Хэдий эрэл мухардсан ч санамсаргүй байдлаар Сонгинохайрхан дүүргээс энэ тухай асууж үзлээ. Гэтэл тэндээс Нийслэлийн есөн дүүрэгт 2 сая төгрөгийн цахилгаан халаагуур тарааж байна гэх мэдээллийг авав.
Улмаар Дүүргийн сонгинохайрхан дүүрэг хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийг зорьж, Өрхийн хөгжил хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Х.Энхжаргалтай уулзлаа.
Х.ЭНХЖАРГАЛ: ЦАХИЛГААН ХАЛААГУУРЫГ ЕСӨН ДҮҮРГИЙН 155 ӨРХӨД ӨГЧ БАЙГАА
-Нийслэлээс дүүргүүдийн гэр хорооллын өрхүүдийг туршилтын шугамаар цахилгаан халаагуураар хангаж эхэлсэн гэсэн. Энэ хүрээнд танай дүүрэг ямар ажил хийж байна?
-“Утаагүй Улаанбаатар” төслийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдарч байгаа иргэд рүү чиглэсэн ажлын нэг бол өрхүүдийг цахилгаан халаагуураар хангах явдал юм. Дэвшилтэт технологи бүхий халаагуурыг гэрт амьдарч байгаа өрхүүдэд өгөхөөр бид судалгаа хийсэн. Судалгааны дагуу сонгогдсон өрхүүд халаагуураа авсан. Нөгөө талаас есөн өрх нь цахилгааны хүчдэл хүрэхгүйгээс буцаагдсан. Саяхан өөр есөн өрхийн мэдээллийг явуулчихаад сууж байна. Одоогоор хоёр айлд л халаагуур тавьсан.
-Нийт хэчнээн айлд цахилгаан халаагуур өгч байгаа юм бэ?
-Есөн дүүргийн 155 өрхөд өгч байгаа юм билээ. Манай дүүргийн хувьд 25 айлд халаагуур тавина.
-Ямар шалгуур хангасан өрхүүд хамрагдаж байгаа вэ?
-“Монватт” компаниас цахилгаан халаагуурыг нийлүүлж байгаа. Тус компаниас айл өрхүүдэд тавигдах шаардлагыг бидэнд ирүүлсэн. Жишээ нь, цахилгааны хүчдэл сайтай, өөрсдөөсөө тодорхой хэмжээний төлбөр төлөх боломжтой гэх мэт шаардлага хангасан айлуудыг сонгосон.
-Халаагуурын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хоёр гаруй сая төгрөгийн өртөгтэй, хоол цайгаа хийх хоёр ширэмтэй, шөнө тогоо хуримтлуулж өдөр нь цахилгаан зарцуулахгүйгээр хэрэглэх боломжтой халаагуур юм билээ.
-Цахилгаан зарцуулалт хэр бол?
-Одоогоор туршилт хийгээд сар болоогүй учраас цахилгаан хэр зарцуулалттайг тооцоолоогүй байна гэв.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хоёр айл 2 сая гаруй төгрөгийн өртөгтэй халаагуур хэрэглэж эхэлжээ. Энэ тухай сураг гарган тэдгээр айлыг зорилоо...
Сурвалжлагын дараагийн хэсэгт 2 сая төгрөгийн халаагуурыг улсаас үнэгүй авсан айлуудтай уулзаж, сэтгэгдлийг нь сонсож, ямар үр дүнтэйг мэдээлэхийн сацуу уг халаагуурыг хаанаас нийлүүлж байгаа, ямар өртөгтэй болохыг хүргэх болно.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...