Хавдар судлалын үндэсний төв болон бусад мэргэжлийн байгууллагуудаас гаргасан судалгаагаар манай улсын хүн амын нас баралтын 40 хувь нь хорт хавдрын өвчлөлөөс хамааралтай байдаг.
Харин гялгар уутны буруу хэрэглээ нь хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдүүлдэг гэдгийг олон улсын эрдэмтдийн судалгаанууд баталдаг байна.
Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо, Хоггүй Монгол ТББ болон Сан Оргиу ХХК хамтран, сар шинэ ойртож, гялгар уутны хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан гялгар уутны замбараагүй хэрэглээнээс татгалзахыг уриалж хэвлэлийн бага хурал хийлээ.
Манай улсад хүнсэнд хэрэглэгдэж байгаа нийлэг уутанд НМХГ-ын төв лаборатори 132 сорьц авч шинжилгээ хийжээ. Үүнд
- химийн 58,
- хүнд металын 27,
- нянгийн 72 төрлийн сорьц авахад нян судлалын шинжилгээнд 10 хувь, бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 5 дахин их гэрчээ. Мөн хор судлалын шинжилгээгээр 16 дээжинд формальдигедийн хэмжээ их гарсан байна.
Хоггүй Монгол ТББ-ын тэргүүн М.Бүжинлхам, “Дэлхийн улс орны хамгийн их санаа зовж буй зүйл бол хог хаягдлаа яах вэ гэдэг асуулт. Европын холбооны гаргасан судалгаагаар нийлэг уутыг хэрэглэхээ болих эсвэл 100 хувь дахин боловсруулахгүй бол 2050 он гэхэд далай загаснаасаа их хогтой болно гэсэн. Тиймээс манай улсын хувьд эрүүл мэнддээ санаа тавьж одооноос хог хаягдлаа ангилж хаягдаг байя. Тэгснээр гялгар уут нийлгийг дахин боловсруулж хүнд хэрэгтэй, ашиг тустай зүйл хийх боломжтой” гэж ярив.
Монголчууд манайд хог хаягдлыг дахин боловсруулдаг үйлдвэр байхгүй хэмээн хогоо шууд хаячихдаг. Гэтэл манайд Эко-Парк Улаанбаатар ХХК хэмээх дахин боловсруулалтын үйлдвэр бий. Харин хэрэглэсэн гялгар уутыг дахин хүнсэнд хэрэглэж болохгүй ч өөр зүйл хийх боломжтой. Тиймээс хэрэглэсэн гялгар уутаа бусад энгийн хогтой холихгүйгээр ангилж өөр нэг жижиг уутандаа багтаагаад хаяхад хогийн цэг дээрээс дахин ангилаад боловсруулах боломжтой юм.
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн доктор Ш.Батдэлгэр “Нийлэг уутыг ихэвчлэн хүнсний зориулалтаар хэрэглэдэг. Гэхдээ хүнсний зориулалттай ч бай тухайн уутанд халуун болон хагас боловсруулан бүтээгдэхүүн хийхээс аль болох зайлсхийхийг анхааруулдаг. Хэрвээ буруу хэрэглэсэн тохиолдолд тухайн хүнсний зүйл урвалд орж формальдегид гэдэг хорт бодис ялгаруулж тэр нь эргээд хүнсэндээ шингэдэг. Түүнчлэн гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих хөрс суурь болдог” хэмээв.
Гадны улс орнууд нийлэг уутыг хэрэглэхээс аль болох татгалзаж байна. Жишээ нь Австрали улс гялгар ууттай талх 10-ыг худалдаж аваад түүнийхээ уутыг буцааж авчирч өгвөл нэг талх үнэгүй өгнө гэсэн урамшууллын системтэй аж. Мөн Солонгос, Япон улсууд хогоо ангилж хаядаг бөгөөд түүнийгээ дахин боловсруулдаг байна.
Манай улс хэрэглэсэн хуванцар, гялгар уутныхаа найман хувийг л дахин боловсруулдаг. Тиймээс үлдсэн 92 нь шууд байгальд хаягддаг гэсэн үг. Гэтэл гялгар уут нь байгальд шингэхдээ зарим тохиолдолд 500-гаас дээш жил болдог. Энэ хугацаандаа нар, салхины нөлөөгөөр жижиг хэсгүүдэд хуваагдаж шүлтлэг орчин үүсгэн хөрсийг үхүүлж, хөрсний усыг хордуулахаас гадна шатсан тохиолдолд авто машины дугуй шатаасантай тэмцэх хэмжээний хорт хий / хар тугалга/ ялгаруулдаг гэдгийг олон улсын эрдэмтдийн судалгаанд онцолсон байдаг. Учир хэрэглээнээсээ хасах эсвэл ангилж хаях нь байгаль дэлхий, эх орныхоо төлөө хийх хамгийн энгийн хэр нь тустай үйл гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.