Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар, Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нар ОУВС хэлэлцээрийн үр дүнг танилцуулж байна.
Ч.Хүрэлбаатар: ХӨТӨЛБӨР ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН ТУЛ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗСЭН
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн арван сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээд олон нааштай үр дүн гарсан гэдгийг мэдээллээ.
Өнгөрсөн онд 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн бөгөөд 2017 онд экспортын хэмжээ ч өссөн байна.
Монгол Улсын эдийн засаг жижиг бөгөөд зөв, тууштай арга хэмжээ авч чадвал хурдан сэргэдэг гэдгийг өнгөрсөн хугацаанд гарсан эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд харуулж байна гэдгийг тэрбээр онцоллоо.
ОУВС-ийн талаар зарим хүн сөрөг зүйл ярьдаг хэдий ч энэ удаад Засгийн газрын барьсан бодлого, хамтарсан хөтөлбөр эдийн засагт “үүр цайлгасан” явдал байсан гэдгийг Сангийн сайд хэлж байна.
“Бид өөртөө ийм үнэлгээ өгөөгүй, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг үнэлдэг олон улсын байгууллагууд дүгнээд байна.
Эдийн засагт сайн үзүүлэлт гарч, үүнийг тогтмол авч явах нь чухал байгааг тэрбээр онцолж байна. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарсан анхны хөтөлбөр үр дүн гаргасан учраас цаашид ч хамтран ажиллана” гэдгийг тэрбээр хэлэв.
Хөтөлбөр үр дүнгээ өгсөн учраас зарим зүйлсийг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Тухайлбал, Хүн амын орлогын албан татварыг дөрвөн шатлалтай байсныг эргүүлэн нэг шатлал руу шилжүүлсэн байна.