Өчигдөр Оросын Саратов агаарын тээврийн компанийн 65 зорчигч тээвэрлэж явсан онгоц Москвагийн нисэх буудлаас хөөрөөд хэдхэн минутын дараа осолджээ. Ослын улмаас 65 зорчигч болон нисэх багийн гишүүн бүгд амиа алдсан байна.
Москва хотоос зүүн өмнө зүгт 80 км зайд нисэж явсан онгоц гэнэт хяналтын дэлгэцээс алга болжээ. Одоогийн байдлаар ослын шалтгаан тодорхойгүй, мөрдөн шалгах багийнхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
АН-148 онгоц Орск хот руу нисэж явсан бөгөөд нэг хар хайрцгийг олсон аж. Онгоц орон нутгийн цагаар өдрийн 14:27 цагт хөөрч, дөрвөн минутын дараа холбоогүй болжээ. Flightradar24 сайтад мэдээлснээр онгоц минутад 1000 метрийн хурдтай доош унаж байсан байна.
Ослын шалтгааныг цаг агаар, хүний хүчин зүйл болон техникийн саатлаас үүдэлтэй гэж үзэж байгаа бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн террорист ажиллагаа биш гэж үзжээ.
Саратов агаарын тээврийн компанийн хувьд 2015 онд хийсэн гэнэтийн шалгалтын үеэр нисгэгчийн бүхээгт гаднын этгээд суулгаж яваад баригдсан учраас олон улсын нислэг хийх эрхгүй болсон юм.
Харин 2016 онд энэхүү асуудлаар шүүхэд хандаж, зарим нислэгээ сэргээсэн хэдий ч өнөөдөр ОХУ-ын хот хооронд болон Армен, Гүрж зэрэг орнууд руу нисдэг аж.
Эх сурвалж: BBC