MNBA Үндэсний лигийн зүүн бүсийн хүрэл медалыг Өвөрхангай аймаг хүртлээ

GoGo.mn

2018-02-13 16:30 GMT+8

MNBA Үндэсний лигийн зүүн бүсийн хүрэл медалын төлөөх хожигдох эрхгүй цор ганц тоглолт МҮЭСТО-нд боллоо. Зүүн бүсийн 3-р байраар хасагдах шатанд шалгарсан Өвөрхангай аймаг энэ удаагийн тоглолтод сайн байж 110-96-аар хожил байгуулсан юм. Хөвсгөл аймаг эхний шатандаа Сүхбаатар аймагтай таван тоглолт тун тэнцүү өрсөлдсөн билээ. Гэхдээ өнөөдөр багийн үндсэн тоглолт нь гарч өгсөнгүй бүсийнхээ шилдэг дөрөвт үлдсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Энэ өдөр Өвөрхангай аймгийн хамгаалалт тун нягт байснаас гадна алсын шидэлтүүд нь тун найдвартай байсан юм.

Өвөрхангай аймгаас Б.Дархантөгс зургаан холын шидэлтийг амжилттай болгож 23 оноог авсан бол О.Батмагнай 22 оноо, 5 самбар, 6 оновчтой дамжуулалт, 6 бөмбөг таслалт хийж жигд тоглолтыг үзүүлсэн юм. Харин эсрэг багаас О.Цэлмэг 27 оноо авсан ч багаараа жигд байж чадсангүй хожигдол амслаа. Ширүүхэн цувралд Ховд Шонхорууд давамгайлалтай боллоо MNBA Үндэсний лигийн зүүн бүсийг тэргүүлэгч Ховд Шонхорууд тэдний араас дэд байраар хасагдах шатанд шалгарсан Сүхбаатар Альянс-Тех багуудын цуврал гайхалтай болж байгаа билээ. Энэ удаад хоёр багийн цувралын тав дахь тоглолт явагдаж тун тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж эцсийн мөчид Шонхорууд баг 85-83-аар хожил байгууллаа.

Талбай дээрх тоглолт ширүүн болж байсан бөгөөд Gary Flowers болон Ц.Отгонжаргал нар энэ удаагийн тоглолтоос хөөгдөж дараагийн тоглолтод оролцох боломжгүй болсон юм. Мөн хөгжөөн дэмжигчид тоглолтдоо бүрэн орж сагсанбөмбөгийн төгс мэдрэмжийг өгсөн үзүүштэй тоглолт байлаа. Хожил авсан Шонхорууд багаас BJ Young 27 оноо, 10 самбар, 7 оновчтой дамжуулалт өгч багаа манлайлсан бол Г.Цэнгүүнбаяр 19 оноо, 9 самбар, McKinney 15 оноо, 13 самбар авч дабл дабл хийжээ. Харин Сүхбаатар аймгаас Gabe Priutt 19 оноогоор багаа тэргүүлсэн бол эхний гурван оноогүй байсан Б.Батзолбоо шийдвэрлэх үед 13 оноог авч онцгойрсон юм.Цувралын дараагийн тоглолт Лхагва гарагт 19 цагаас МҮЭСТО-нд болно.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулгандаа суудаггүй тул УИХ-аас эргүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд 2017 оны арванхоёрдугаар сард хандсан. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах нь зөв ү
Нийт 3229 санал өгсөн байна.

Дээшээ