Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр сар шинийн баярын өмнөхөн зохион явуулдаг “Оны шилдэг дуунууд”, “Шилдгийн шилдэг хөгжмийн зохиолч” шалгаруулах 31 дэх удаагийн “Морин хуур” 2017 наадмын гала тоглолт өчигдөр Соёлын Төв Өргөөнд боллоо.
Морин хуур наадмын он оны гранпри болон тэргүүн шагналтан хөгжмийн зохиолчдыг алхуулахаар төв хаалганаас тоглолтын танхим хүртэл урт улаан хивс дэвсжээ.
Хөтлөгч Б.Ганбаатар, Б.Гантигмаа, А.Эрдэнэбат нар тоглолтыг эхлүүлж он оны шагналтнуудыг танилцуулан тайзнаа алдаршуулан дурдав. Мөн өмнөх оны гран при шагналын эзэн Ш.Өлзийбаяр ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах мөнгөн морин хуур цомыг тайзны голд хүндэтгэлтэйгээр заллаа.
Үүний дараа Монголын хөгжмийн зохиолчдын холбооны /МХөЗоХ/ ерөнхийлөгч, МУУГЗ, хөгжмийн зохиолч, Морин хуур наадмын гурван удаагийн шагналтан Б.Бямбабаяр, хүндэт ерөнхийлөгч Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, Морин хуур наадмын гурван удаагийн шагналтан Н.Жанцанноров, МХөЗоХ-ны Эстрад урлагийн албаны дарга, Чингис хаан хамтлагийн ахлагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн удирдах зөвлөлийн гишүүн МУГЖ Д.Жаргалсайхан нар үг хэлж, наадмаа албан ёсоор нээлээ.
“Морин хуур” наадмын хамгийн анхны Гран при-г Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Ч.Сангидорж “Монгол далай” хэмээх уран бүтээл хүртэж байсан бол өдгөө 30 жил тасралтгүй зохиогдож, их түүхийг шингээн өнөөдөр дахин эхэллээ.
Хүн бүр л энэ жилийн “шилдэг дуу” хэний зохиосон ямар дуу бол хэмээн тэсэн ядан хүлээнэ. Гала тоглолтод оролцож буй дуунууд төрөл төрлөөр дараалан гарах юм. Хамгийн эхэнд үзэгчдийн сонорыг мялааж, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы хөгжим, яруу найрагч Х.Соёмбын шүлэг “Зүрхний хилэн” киноны саундрек “Энд л би” хэмээх дууг Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга хослон ОХУ-д 10 жил ажиллаж, уран бүтээлээ туурвиж байгаад ирсэн Филармонийн гоцлол дуучин Б.Монголхүү эгшиглүүллээ.
Дараагаар нь мэргэжлийн төрөлд оролцож буй дуунууд Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжимтэй уянгаллаа. Мэргэжлийн дуу дуулаачид төрөхдөө л тийм авьяастай төрсөн болов уу гэж бодогдоно. Ард нь эгшиглэх олон хөгжмийн аяыг амьдруулж хоолойн чадлаа гайхуулна.
Нийтийн дууны төрөл эхлэхэд үзэгчид илүү шимтэн үзэж харагдлаа. 1991 оны Морин хуурын шагналт Бодлын цагаан хун дуугаараа ижилссэн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баттөмөрийн хөгжим, Ц.Балхаажавын шүлэг, Ардын жүжигчин А.Долгор “Хүн та” дуугаа чамин сайхан дууллаа.
Эстрад дууны төрөлд анх удаа оролцож буй учир дөнгөж эхлэнгүүт хүмүүс алга ташиж шүгэлдэнэ. Хамгийн эхэнд гарч ирсэн МУГЖ Т.Ариунаа насны ханиа магтан дуулав. МУГЖ Б.Сарантуяа шинэ уран бүтээл болох “Амьдрал” киноны дууг толилууллаа.
Наадмын шүүгчээр хорин хүн ажилласан бөгөөд шат тус бүрт шүүгчид солигдон ажиллажээ. Гала тоглолтод оролцсон 16 дуу бүгд байр эзэлсэн. Төрөл тус бүрт тусгай байр хоёр, нэг, хоёр, гуравдугаар байр шалгаруулан мөн бүх төрлөөс нэг уран бүтээл шилдгийн шилдэг болох юм.
Дүн гарч шүүгчид танилцууллаа. Тэргүүн байранд орсон уран бүтээлчдэд дүрс бичлэг хийлгэх эрх, дэд байранд орсон уран бүтээлчдэд дуу бичлэг хийлгэх эрх бэлэглэжээ.
Эстрад дууны төрөл:
Тэргүүн байр: Хөгжмийн зохиолч МУУГЗ Л.Балхжав, үг Ц.Хулан “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай” дуучин МУГЖ Т.Ариунаа
Дэд байр: Хөгжмийн зохиолч Г.Онон , үг Бүрэнжаргал “Амьдрал” дуучин МУГЖ Б.Сарантуяа
Гуравдугаар байр: Хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, үг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очир “Аавдаа би хайртай” дуучин СТА Т.Дэлгэрмөрөн
Тусгай байр: Хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнэ, үг Х.Соёмбо“Зоргол нүдэн” дуучин С.Бичүү
Хөгжмийн зохиолч С.Төрбат, үг Т.Мөнх-Эрдэнэ “Чи өөрөө” ДБЭТ-ын дуучин Н.Туяа
Нийтийн дууны төрөл:
Тэргүүн байр: Хөгжмийн зохиолч А.Энхтайван, үг Г.Сонинбаяр “Дангина” дуучин СТА Д.Нямдаваа
Дэд байр: Хөгжмийн зохиолч Д.Баттөмөр, үг Ц.Балхаажав “Хүн та” дуучин А.Долгор
Гуравдугаар байр: Хөгжмийн зохиолч Т.Найданжав, үг МУСГЗ Ү.Хүрэлбаатар “Чамд чам шиг дурлахсан” дуучин СТА Э.Чулуунчимэг
Тусгай байр: Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатар, үг Б.Галсандондов “Аав тандаа” дуучин Б.Мөнхтөр
Хөгжмийн зохиолч Ч.Төгсбаяр , Э.Гантулгын шүлэг “Заяагаа холбосон эх орон” дуучин Б.Содов
Мэргэжлийн дууны төрөл:
Тэргүүн байр: Хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан, үг яруу найрагч Я.Өлзийдэлгэр “Эх орон ээж минь” дуучин МУГЖ Ө.Уянга
Дэд байр: Хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, үг Х.Соёмбо “Энд л би” дуучин Б.Монголхүү
Гуравдугаар байр: Хөгжмийн зохиолч Ц.Пүрэвхүү, шүлэг Ц.Цагаанхүү “Хар зүрхний хөх нуур” дуучин Б.Гомбо-Очир
Тусгай байр: Хөгжмийн зохиолч Д.Батсүх, үг У.Баярсайхан “Нар зөв монгол” дуучин Ө.Уянга, Отгонбат
Хөгжмийн зохиолч А.Энхтайваны ая, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Бор толгодын хавар” дуучин ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир /МУСТА/ Г.Шижирболд /МУСТА/ Б.Батжаргал шалгарч байр эзэлсэн уран бүтээлчид Морин хуур хөгжим, ивээн тэтгэгчийн гарын бэлэг болон дуу бичлэг, клип хийлгэх эрхийн бичгээр шагнууллаа.
Гран при шагнал:
Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын ая, З.Амгаланбаатарын шүлэг, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очирын дуулсан “Баатар хайрхан” дууг дуулсан билээ. Ингээд "Морин хуур" 2017 XXXI дэх наадмын Гранпри шагналтан хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарт ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах мөнгөн цом гардуулж, мэргэжлийн дуу бичлэгийн White arch студид, Төвшин студид видео клип хийлгэх эрхийн бичиг, наадмын ерөнхий ивээн тэтгэгч АПУ компанийн Соёлоороо гоёно бэлэг, наадмын ивээн тэтгэгч Батзүү ХХК-ийн урлан бүтээсэн булган эмжээртэй каракул хүрэм, Кажуг брэндийн очир тольт ширэн бүс, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны 2018 оны турш гишүүн сайтуудаараа дамжуулан уран бүтээлээ хүргэх эрх, Соёл урлагийг дэмжигч Хөх Монгол принтинг ХХК-ийн эрхийн бичиг бэлэглэлээ.
Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатар:
“Алтайн 13 хайрханы дууллыг толилууллаа. Нутгийн ард түмний минь хийморь тэтгэлээ гэж билэгшээж байна. Их өргөн цар хүрээтэй зохион явуулсан МХөЗоХ-ны бие бүрэлдэхүүнд талархлаа. Ард түмний минь заяа буян үргэлж дэлгэрч яваг” хэмээв.
ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир:
“Наадамд 2012 оноос хойш завсартайгаар орж байна. Энэ жилийн наадам их онцгой боллоо. Эхний шатанд зургаан дуугаар орж ирсэн төгсгөлийн шатанд гурван дуутай оролцож байр эзэлсэн. Дуулсан дуу минь шилдгээр шалгарсанд маш их баяртай байна” гэж ярилаа.
Үндэсний хөг эгшиг, өв соёлоо дээдлэх, Монгол дууны урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур” наадам ёслол төгөлдөр өндөрлөлөө.
С.Отгонжаргал