Баянхошуу орчимд агаарын бохирдол 20 дахин өндөр байна

Д.Багахүү GoGo.mn

2018-02-14 10:15 GMT+8

Өнөөдөр өглөө 09:00-10:00 цагийн байдлаар хотын дөрвөн байршилд агаарын чанар тун муу үзүүлэлттэй гарчээ. Нисэх, МҮОНРТ, Баруун 4 Зам орчимд агаарын чанарын индекс 560-606 буюу маш их бохирдолтой гэж гарсан байна.
 
Харин Баянхошуу орчимд 1017 буюу хамгийн өндөр гарчээ. Энэ нь ДЭМБ-аас гаргасан стандартаас даруй 20 дахин бохирдолтой байна гэсэн үг юм.

ДЭМБ-ын стандартын дагуу агаарын чанарын индекс 50-аас доош байгаа нөхцөлд цэвэр агаартай байна гэж үздэг.
 
Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илрэх учраас хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй.
 
Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай юм. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөж байна.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5351 санал өгсөн байна.

Дээшээ