Франц болон БНСУ-д музейд хадгалж буй үлэг гүрвэлийн чулуужсан яс Монголоос гаралтай болохыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд тогтоон, буцаан авах саналаа БСШУСЯ-нд хүргүүлжээ. БНСУ-ын Кёнги аймгийн Гвачеон хотын Гвачеоны Үндэсний шинжлэх ухааны музейд хадгалж буй тарбозаврын чулуужсан яс, Францын Леон хотын музейд байгаа чулуужсан хэлхээ ясыг нэр бүхий хүмүүс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Нэмэгтийн хөндийгөөс хууль бусаар ухан авч, 2006 онд хил давуулсан болохыг тогтоосон юм.
Хууль сахиулагчид, шинжээчид, гадаадын экспертийн хамт газар дээр нь очиж ажиллаад харьцуулсан шинжилгээ хийж дээрх газраас ухаж авсан гэдгийг шорооных нь дээжээр баталгаажуулсан аж. Ингээд Францын тал ч, БНСУ-ын хууль сахиулах байгууллагынхан ч хүлээлгэн өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн ч БСШУСЯ болон холбогдох байгууллагынхан зардал байхгүй гэсэн шалтгаанаар одоо болтол авчирч чадаагүй байгаа гэнэ.