Б.Бат-Эрдэнэ "Эрдэнэс Монгол" группыг удирдана

Б.Чимэг GoGo.mn

2018-02-14 12:19 GMT+8

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группын ТУЗ-ийг ахлахаар боллоо. Б.Даажамба тус группын ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм. 

Өнгөрсөн сард болсон Засгийн газрын хуралдаанаар түүнийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилжээ. Ингэснээр Б.Бат-Эрдэнэ давхар дээлтэй дарга болж байна.

Учир нь ЗГХЭГ-ын дэд дарга төрийн өмчит “Эрдэнэс Монгол” группыг удирддаг байна.

Байгуулагдсанаасаа хойших 10 жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” ХХК стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөтгөх, ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг бий болгох, боловсруулах үйлдвэрийн төслүүд хэрэгжүүлэх, компаниудын үйл ажиллагааг Засгийн газрын бодлоготой уялдуулах зэрэгт анхаарч ирсэн.

Өнгөрсөн онд “Эрдэнэс Монгол” нэгдэл нийт орлогын төлөвлөгөөгөө 103 хувь, цэвэр ашгийн төлөвлөгөөг 43 хувиар давуулан биелүүлжээ. Зардлын гүйцэтгэл төлөвлөсөн дүнгээс 9 хувиар хэмнэсэн байна.      

"Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд ямар компаниуд багтдаг вэ?

  • “Эрдэнэс Оюу Толгой” ХХК,
  • “Эрдэнэс Таван толгой” ХК,
  • “Багануур” ХК,
  • “Шивээ Овоо” ХК
GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулгандаа суудаггүй тул УИХ-аас эргүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд 2017 оны арванхоёрдугаар сард хандсан. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах нь зөв ү
Нийт 3232 санал өгсөн байна.

Дээшээ