Ц.Төмөрхуяг Монгол Улсын ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол хүртлээ

Сэтгүүлч А.Наранцацрал

2018-02-14 12:58 GMT+8
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Жүжигчин Цэгмидийн Төмөрхуягт сар шинийн баярын өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдэг хүртээхээр болжээ.

Урлагт мөрөө үлдээн, олны хайр хүндэтгэлийг хүлээж яваа түүнд төрийн дээд шагналыг өнөөдөр Төрийн ордонд гардууллаа.

МУГЖ Ц.Төмөрхуяг:

"Ард түмэндээ их баярлаж байна. Энэ шагналыг ард түмэн өгдөг байх гэж би боддог. Хамт олон маань ирчихсэн болохоор сэтгэл догдлоод байна. Та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе!" гэлээ.

Ц.Төмөрхуяг нь 1980 онд УБДС-ийн Кино Драмын ангид элсэн орж, найруулагч Г.Доржсамбуу багшийн ангид хувиарлагдан суралцаж төгсөөд 1984 онд ДУАТ-т жүжигчнээр орж байв.

Ардын жүжигчин Цагааны Цэгмэдийн бага хүү тэрбээр Монголын театр, киноны жүжигчин юм. Тэрээр Сити Их Сургуулийн Кино-Драмын тэнхимийн уран чадварын багшаар ажиллахын зэрэгцээ тайз, дэлгэцийн олон арван бүтээлд дүрээ мөнхөлжээ.

Тухайлбал, "Мөнх тэнгэрийн хүчин дор"  киноны Нялх Сэнгүм, "Илд цэцэг”, “Залуу нас", "Шүүдэр дундуур", "Ээж", "Маш нууц", "Миний ах атаман", “Манан зүсэгч”, "Анхны харц", "Хоёр ертөнц" зэрэг кинонд гол болон туслах дүрд тогложээ.

Мөн “Ээж” кинонд бүтээсэн дүрээрээ 2017 онд “Cinema Awards” Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах наадмаас “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагнал хүртэж байв.

Шинэхэн гавьяатдаа халуун баяр хүргэе!

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулгандаа суудаггүй тул УИХ-аас эргүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд 2017 оны арванхоёрдугаар сард хандсан. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах нь зөв ү
Нийт 3232 санал өгсөн байна.

Дээшээ