Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, агаар орчны бохирдлыг бууруулна

Б.Эрмүүн GoGo.mn

2018-02-14 15:00 GMT+8

Байгаль орчин аялал жуулчлалын яам Ойн бодлого төлөвлөлтийн газраас “Өсвөр, зулзаган моднуудыг нийслэлд суулгах асуудал” сэдвээр хэлэлцүүлэг хийжээ. 

Хэлэлцүүлэгт Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ойн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Тунгалаг болон холбогдох салбарын мэргэжилтэн салбарын  эрдэмтэд, мэргэжлийн хяналт, орон нутгийн төлөөлөл, хяналтын төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо. 

Хэлэлцүүлгийн зорилго нь уулнаас шилжүүлэн авч байгаа том модны суулгацанд мөрдөх дүрэм журам стандартыг боловсронгуй болгох төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах тухай байсан юм.

Хэлэлцүүлгээс

  • Мод шилжүүлэн суулгах асуудалд бус яаж ургуулж арчлах, ямар агротехник, технологийн шинэчлэлд анхаарал хандуулах, шилжүүлэх боломжтой арчилгааны огтлол хийх шаардлагатай болоод байгаа ой мод буюу хэт шигүү ой модноос, өндөр хүчдэлийн шугаман доороос, түймрийн зурвас газраас, уул уурхайн ашигт малтмал хийгдэх газарт орсон ой модноос, таримал ойгоос авах асуудлуудад холбогдох шат шатны байгууллагаас зохих зөвшөөрөл, хяналттайгаар авах
  • Шинэчилсэн журам гаргах эрх зүйн орчинг боловсронгуй болгох
  • Мод үржүүлгийн газруудыг дэмжиж урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны бодлогын хүрээнд гэрээ байгуулах, улмаар цаашид хотын томоохон мод үржүүлгийн газрыг байгуулах зэрэг олон гарц шийдлийг бүх салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд олон гарц шийдлүүдийг ярилцаж хэлэлцлээ.

Цаашид Улаанбаатар хотод тулгамдсан томоохон асуудлууд болох агаарын бохирдолт, хөрсний бохирдолтыг багасгахад ногоон уушиг болсон ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого барьж 1,3 сая иргэдийн амьдрах орчинг сайжруулахад төр дэмжиж хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн ажиллахаар болов:

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулгандаа суудаггүй тул УИХ-аас эргүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд 2017 оны арванхоёрдугаар сард хандсан. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах нь зөв ү
Нийт 3232 санал өгсөн байна.

Дээшээ