Монгол Улсын үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газраас энэ оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа.
Улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхитэй хүн ам 1.4 сая болжээ.
Эдгээр хүн амын 801.6 мянга нь хот суурин газарт, 565.6 мянга нь хөдөө орон нутагт амьдарч байгаа аж.
Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах шинжээч С.Норов, “Ажиллах хүчний оролцооны түвшин 2017 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлаас 1.3 пунктээр өсч, ажилгүй иргэдийн тоо 6.7 мянгаар буурсан” гэв.
Харин эдийн засгийн идэвхгүй хүн амын 264.9 мянга нь тэтгэврийнхэн, 240.9 мянга нь суралцагчид, 60.4 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгааг мэдээллээ.
С.Отгонжаргал