Авлигын эсрэг хуулийн шинэ төсөл нь яллагдагчийг шүүхээс хамгаалах зорилготой 20 жил үргэлжилж буй эрх зүйн шинэчлэлийг халах аюултайг эрдэмтэд анхааруулж эхэллээ. Ши Жиньпиний авлигатай тэмцэх аяны нэг хэрэглүүр, ХКН-ын байцаагчдын гүйцэтгэдэг “шуангуй” хэмээх хуулиас гадуурх баривчилгаа нь намын жирийн гишүүдэд танил бус. Ийм ч учраас БНХАУ-ын дарга үүнийг хуулийн дагуу баривчлах тогтолцоогоор солихоор амласан юм.
Үндсэн хуульд оруулахаар энэ сард санаачилсан өөрчлөлтөд намын эрх мэдлийг төрийн бүх байгууллагад өргөжүүлэх Улсын хяналтын комисс байгуулахаар заажээ. Комиссын эрх мэдэл нь төрийн байгууллагын ажилтан намын гишүүн юм уу гишүүн бус байхаас үл хамааран бүгдэд үйлчилнэ. Мөн Хятадын иргэний хуульд заасан аливаа хамгаалалт комиссын шалгалтад үйлчлэхгүй. Шинэ хууль хэрэгжвэл авлига авсан төрийн ажилтан хүний амь хороосон алуурчнаас ч бага хамгаалалттай болно. Уг өөрчлөлт Хятадын шүүхийг мэргэжлийн болгох, сэжигтнүүдэд хуулиар хамгаалуулах эрх олгох зорилготой олон жилийн хүчин чармайлтын эерэг “том ухралт” хэмээн Нью Йоркийн их сургуулийн Хятадын шүүхийн эксперт Жером Коэн тайлбарлав.
Яллагдагч өмгөөлөгчтэйгээ уулзах, байцаалтын үеэр тамлуулахгүй байх ч энэхүү хүчин чармайлтад багтаж байлаа. “Улстөрч, төрийн ажилтан, бизнесийн удирдлага, тэдний ажилтнууд, прокурор, шүүгч, хууль тогтоогч, профессор, ялангуяа хуульчид илт дарангуй тогтолцооны дараагийн золиос болох аюултай”-г ноён Коэн өгүүлсэн юм. Мөн “Хятад хэлбэртэй испани бурангуй шашны” хэмээн тэрбээр тодорхойлж байлаа. Шинэ хууль нь намын эрх мэдлийг цэцэрлэгийн багш, шуудан түгээгч, эмч нар болон удирдах дээд албаны хүмүүс, төрийн өмчийн компанид ажиллагсад, төрийн бүх ажилтанд хамаатай болгов. Үүний улмаас “люжи” буюу намын нууц мөрдөн шалгах тогтолцоо, дураараа баривчлах журмаар нам бус олон арван сая хүмүүсийг хамарна.
Улсын хяналтын комисс нь “төр, намын хяналтыг нэгтгэж буй хэрэг” хэмээн Хятадын улс төрийн ухаан, хуулийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Ма Хуайдө жилийн өмнө тайлбарлаж байв. Эрүүгийн хуулиар олгодог хамгаалалт шинээр хуульчлах баривчилгааны үед үйлчлэхгүй гэдгийг ноён Ма нэмж дурдсан. Тэрбээр илүү нарийн тайлбар хэлэхээс татгалзлаа. Шинэ өөрчлөлт авлигатай тэмцэх ажиллагааг “илүү цэгцтэй болгож болзошгүй”-г Калифорнийн их сургуулийн Берклийн хуулийн сургуулийн Хятадын эксперт Стэнли Любмэн өгүүллээ. “Намын манлайллыг чухалчилж буй энэ өөрчлөлт шүүх засаглалыг намд захирагдах ёстойн дохио” хэмээн тэрбээр үзэж байна.
Human Rights Watch-оос ноцтой тайлан гаргасны дараа, намын мөрдөн шалгалтаар тамлан зовоох явдал гарахаас сэргийлэхийн тулд видео бичлэг хийж байхыг Хятадын авлигатай тэмцэх байгууллагын тэргүүн байсан Ван Чишань 2016 оны эцсээр уриалжээ. Эрүүгийн нийтлэг гэмт хэрэгт тамлан зовоох аргаар гэмийг нь хүлээлгэхийг Хятадад 2010 оноос хойш хууль бус хэмээн тооцдог болсон. Намын эрх мэдлийг төрийн байгууллагад үйлчлэхээр өргөжүүлсэн нь 1970-аад оны эцсээс эхлэн Хятадад мэргэшсэн иргэний засаглал бий болгохоор өрнөсөн шинэчлэлээсээ ухарсан хэрэг боллоо. Өнгөрсөн аравдугаар сард хуралдсан ХКН-ын Их хуралд яамдын намын хорооны нарийн бичгийн дарга нар чухал үүрэг гүйцэтгэсэн нь энэхүү ухралтын тод илрэл байлаа. Өмнө нь яамдыг ихэвчлэн сайд нар нь төлөөлдөг байсан юм.
Люси Хорнби