Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сар шинийн баярын үеэр анхаарах найман зөвлөмжийг гаргажээ. Үүнд:
1.Цагаан сараар тохой өргөн золгохыг эрхэмлээрэй. Учир ханиад томуу нь амьсгалын замаар түргэн халдварлах магадлал өндөр байдаг.
2.Согтууруулах ундаа хэрэглэсэн үед автомашин жолоодохгүй байна уу. Суудлын бүсээ зүүж, хурдаа тохируулан бие биенээ хүндэтгэж яваарай
3.Хоол идэхийн өмнө гараа сайтар угааж, спиртэн суурьтай гар ариутгагчийг түлхүү хэрэглээрэй.
4.Зууш, салат бэлтгэхийн өмнө гараа сайтар угаах, махны модон дээрээ зууш, салат бэлтгэхээс зайлсхийх,
5.Тасалгааны хэмд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлого үүсгэдэг 1 ширхэг бичил биет 20 минут тутамд 2 болж хуваагддаг байна. Тэгвэл энэ нь 4 цагт 4096 ширхэг, 8 цагт 17 сая, 12 цагт 68 тэрбум болж үржинэ гэсэн үг. Иймээс салат, зууш, хоолыг бэлэн болгосноос хойш тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаанд хадгалахаас зайлсхийж, заавал хөргөгчинд хадгалаарай.
6.Даралт ихсэхээс сэргийлээрэй. Хэрвээ тогтмол эм уудаг бол эмээ цагт нь ууж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзана уу.
7.Ханиаж, найтаахдаа нэг удаагийн салфетка хэрэглэх, эсвэл шууны дотор тал руу ханиаж хэвшээрэй.
8.Урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн хамар, хоолой, залгиурыг сода, царвангийн уусмалаар зайлаарай.