Монгол Улсын Архивын Ерөнхий газар, “Удам” төсөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр талууд хамтран 1930 оноос өмнөх хүн амын тооллогын мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлж, иргэд цахим тооллогын сангийн мэдээллийг ашиглан Угийн бичгээ хөтлөхөд хялбар болох юм.
Удам.мн дээр давхардсан тоогоор 60 мянга гаруй овог бүртгүүлжээ
2020 оныг хүртэл үргэлжлэх хамтын ажиллагааны хүрээнд цахим тооллогын сангийн мэдээллийг хадгалах сервер, тоног төхөөрөмжийг сайжруулах, Архивын Ерөнхий газрын мэдээллийн санг арвижуулах, цахим тооллогын санг “Удам.мн”-тэй холбох зэрэг ажлыг хийх аж.
1944 оноос хойшхи хүн амын тооллогын баримтууд цахим хэлбэрт шилжсэн байдаг бол 1800 оноос хойш 1944 оныг хүртэлх хүн амын тооллогын баримт бичиг цаасан хэлбэрээр Архивын Ерөнхий газарт хадгалагдаж байдаг аж.
Тиймээс цаасан хэлбэрт байгаа баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд өөрийн өвөг, дээдсийнхээ мэдээллийг хялбар байдлаар авах боломж бүрдэх юм.
Архивын тухай хуулийн 25.8-д “...Иргэдийн хувийн амьдрал, эд хөрөнгийн байдалд холбогдолтой баримт бичгийг 70 жил өнгөрсний дараа нийтэд ашиглуулна” гэж заажээ. Тэгэхээр 1947 оноос өмнөх иргэдийн мэдээллийг одоо олон нийтэд ашиглуулах нөхцөл бүрдсэн гэсэн үг юм.
“Удам” төслийг санаачлагч, Старсофт компанийн захирал Д.Өлзий-Орших “Архивт байгаа эдгээр мэдээллийг иргэн өөрөө хүсэлтээ гаргаад авах бүрэн боломжтой. Гэхдээ цахим хэлбэрт шилжээгүй учраас хугацаа их зарцуулдаг. Харин цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд тоон гарын үсэг ашиглан, өндөр нууцлалтайгаар өөрийн өвөг, дээдсийнхээ мэдээллийг цахимаар хүлээн авах боломжтой болно” гэсэн юм.
Жил бүрийн Цагаан сарыг тохиолдуулан “Удам” төслийн хүрээнд шинэ ажил хэрэгжүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд Угийн бичиг хөтлөхөд зайлшгүй шаардлагатай, иргэдийн цаг завыг хэмнэх шийдлийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байгаа аж.
Эхний нэг жилийн хугацаанд бүх мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлж, дараа жилээс нь Удам.мн-тэй холбох ажлыг гүйцэтгэх юм байна. Өнөөдрийн байдлаар Иргэний бүртгэлийн газарт 90 мянга гаруй овог бүртгэлтэй байдаг бөгөөд Удам.мн дээр давхардсан тоогоор 60 мянга гаруй овог бүртгүүлжээ.
УДАМ төсөл нь Монголчуудын сайн сайхны төлөө хийж буй Нийгмийн Хариуцлагын төсөл бөгөөд та бүхэн www.udam.mn хаягаар нэвтрэн Угийн бичгээ үнэ төлбөргүй хөтлөөрэй.